КЛОПП: БИД АВАРГЫН ЦОМООС ЗУУРЧ АВААД АЛДЛАА

2019-05-13  


 

Манчестер Сити - Брайтоны тоглолтын мэдээг бид авч байсан. Бид гоол оруулж, тэргүүлж эхлэхэд, МС гоол алдсан сайхан мэдээ дуулдаж, фэнүүд маань баярлаж байсан. Бидэнд аваргын цом харагдаж эхэлсэн. 29 жилийн дараа цом өргөх дөхсөн. Бидний хувьд нягт нямбай тоглож, 2:0-ээр хожиж, шаардлагатай 3 оноогоо халаасалсан. Хаалгач маань ПЛ-ийн шилдэг хаалгач, Салах, Мане хоёр Лигт ижил 22 гоол оруулж, алтан шаахайн эзнээр тодорлоо. Хоёр дахь жилдээ Ливерпүүл Премьер Лигийн алтан шаахайн эзэн шагналыг хүртэж байгаа нь Ливерпүүлийн амжилтыг илэрхийлнэ. Бидний аз дутахад МС бүдэрсэнгүй. Гэхдээ бидэнд фэнүүдээ баярлуулах бас нэг финал үлдсэн. Энэ бол Аваргуудын Лигийн финал. Үзэгчид, фэнүүдээ харахад, гутарсан, гуньсан, уйлсан царай харагдсангүй. Багаа хүндэтгэл, талархалтайгаар хүлээн авлаа. Ирэх улирал гэж бас бий ... гэж Клопп онцоллоо. Тэрбээр Германы Дортмунд багийг дасгалжуулсан 3 дахь жилдээ Бундеслигийн аварга болгож байсан түүхтэй. Тэр амжилтаа давтах дөхөв. Түүнд ердөө л 2 оноо л дутлаа. Гэхдээ Ливерпүүлийн 86 оноо цуглуулж байсан дээд рекордыг 11 оноогоор дээшлүүлж, 97 хүргэлээ. Түүнийг Ливерпүүл багийг шинэчилж чадсан гайхалтай менежер гэж Англи даяар хүлээн зөвшөөрсөн байна. Энэ жилийн хувьд Ливерпүүл аварга болж чадаагүй ч, дотооддоо хамгийн их орлого олсон багаар тодорсон байна. Тэдний тоглолтыг бусдаас илүү үзсэн гэдэг дүгнэлт гарсан.

Н.САЙНБИЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?