ПЕП ГВАРДИОЛЛА: БИД АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТҮВШИНГ ШИНЭ ШАТАНД ГАРГАСАН

2019-05-13  

 

Ийм өрсөлдөөнийг хэн ч хэзээ ч хараагүй. Өнгөрсөн жил бид 100 оноо цуглуулж, сүүлийн тоглолтоос хамааралгүй түрүүлж байсан. Тэгвэл энэ улиралд бид 98, Ливерпүүл 97 оноо цуглууллаа. Хамгийн сүүлийн секундэд аварга тодорлоо. Энэ бол Манчестер Сити багийг дагаад бусад баг хөгжиж дээшилж байна гэсэн үг. Ливерпүүл энэ улиралд гайхалтай байсан. Тэднийг 7 оноогоор биднээс илүү байхад нь бид таслан зогсоож, оноогоо 10 болгож холдуулах биш, 4 болгож ойртуулж чадсан. Энэ улирлын хамгийн ач холбогдолтой тоглолт гэж онцолж болно. Бусдыг нь бид өөрсдөө гүйцээсэн. Сүүлийн тоглолт бүр үнэ цэнтэй байсан. Ливерпүүл хожиж тусам, бид хожих тусам, дахиад л хожил хэрэгтэй болж байсан. Сүүлийн 10 гаруй тоглолтод бид урд хойноо орсон. Биднийг ердөө л ганцхан оноо л зааглаж ирсэн. Сүүлийн тоглолт хүнд тоглолт болно гэдгийг мэдэрч байсан. Хэлж ч байсан. Тэр даруу 27 дахь минутад бид эхний гоолоо алдсан. Тэнцэх эрхгүй бидэнд гоол алдана гэдэг маш хүнд эхлэл. Үүнийг бид бас тооцсон байсан. Багийн алтан жаал Серхио Агуэро хариуг нь 1 минутын дараа барьж, байдлыг зассан. Лапортэгийн мөргөлт бол яг бэлтгэл дээрээ сургуулилт хийж буй мэт харагдсан. Тэр гоолоос хойш манайхны сэтгэл онгойсон. Махрезийн гоол бол түүний илэрхийлэл. Энэ гоол хожлыг баталгаажуулсан. Гундоган бол маш итгэлтэй цохисон.Бүгд л гэрийн даалгавраа гайхалтай биелүүлж, цомд хүрлээ. Бүгд хувь нэмэр оруулах ёстой гэж би өмнө нь хэлж байсан. Зөвхөн Серхио Агуэро, Стеерлинг биш, бүгд гэж. Түүнийгээ багийнхан мэдэрсэн. Бид хаалганд учир зүггүй цохихыг биш, гоол оруулах тэр л боломжийг эрэлхийлж, зай, нүх хаана байна, түүгээр нэвтэрч байсан. Хөвгүүд минь сайн байлаа. Амжилтаа давтлаа. Энэ жилийн 2 дахь цомоо өргөлөө. Одоо Лигийн цомын финал үлдсэн. Фэнүүд маань баярлаж дуусах хараахан болоогүй. Бид Аваргуудын Лигээс нэр төртэй хасагдсан. Тэр хар дарсан зүүд шиг тоглолтыг МС тийм амархан мартахгүй. Уул нь бид Аваргуудын Лигийн финалд Тоттенхэмийн оронд тоглоно гээд зогсож байх байлаа. Үүнд л харамсаж байна гэж Пеп Гвардиолла улирлын тоглолтоо дүгнэж хэллээ. 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АУРА БУЮУ ӨӨРИЙН ЭНЕРГИЙГ УДИРДАЖ СУРАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ УУ?