Ливерпүүлийн Салах( Египт), Арсеналын Аубамянг ( Габон), Ливерпүүлийн Мане ( Сенегал) нар ижил 22 гоолтойгоор Английн Премьер Лигийн Алтан шаахайн эздээр тодорлоо. Салах хоёр жил дараалан Алтан шаахайн эзэн болж буй бол, Мане, Аубумянг нар анх удаа энэ шагналыг хүртэж байна. Тэр тусмаа Аубумянг Премьер Лигт тоглосон анхны жилдээ энэхүү шагналыг хүртлээ. Түүний хувьд сүүлчийн тоглолтод хоёр гоол оруулсны ачаар Салахтай оноо тэнцсэн байна. Лиг дууссан ч энэ гурван мэргэн буучдыг маш чухал тоглолт хүлээж буй. Салах, Мане нар Мадридад Тоттенхэм багтай Аваргуудын Лигийн цомын төлөө, харин Аубумянг Английн Лигт дөрөвт бичигдсэн Челси багтай Баку хотод Европа Лигийн цомын төлөө өрсөлдөнө. Сүүлийн тоглолтод Аубумянг хет трик хийсэн амжилт үзүүлсэн.
Э.ОТГОО