ЖОЗЕ МОУРИНО: КЛОПП, ПОЧЧЕТТИНО ХОЁР ХЭН ЮМ БЭ?

2019-05-16  

-Юу ч үгүй хүмүүс бусдад заах гэх юм. Манчестер Юнайтед багийн дасгалжуулагчаар очсон Солкжайерыг шидэт хүн шиг л бичиж шагшиж байсан. Эцсийн дүн юу болов? Английн Премьер Лиг ч үгүй, Европа Лиг ч үгүй, Аваргуудын Лиг бүр ч үгүй, дотоодын цом ч үгүй хоцорлоо. Би тамирчдаа солих ёстой л гэсэн. Тоглогчоо аргадах биш, захирах ёстой. Спорт бол сахилга бат. Магтаад, бас юм юм яриад буй Поччеттино гэж хэн юм бэ?

Энэ эр Англид ирээд юу хийж гайхуулав? Асууя. Ямар цомыг тэр гартаа өргөж үзсэн юм бэ? Магадгүй, аз тохиовол, Аваргуудын Лигийн цомыг өргөж магад. Учир нь нэг нь хожигдож , нөгөө нь хожно. Энэ үүднээс л хэлж байна.

 
Клопп бас тэнгэрийн амьтан юм шиг бичиж байна. Амжилтыг амаар, ярьснаар биш, бодит үр дүнгээр хэмждэг. Тэр Бундеслигийн аваргын цомыг нэг удаа л өргөж үзсэн. Нэг удаа гэдэг аз. Хоёр удаа гэдэг өөр асуудал. Пеп Гвардиолла бол өөр дасгалжуулагч. Тэр амжилтаа давтаж чадлаа. Клоппын хувьд би гар хоосон буцах бий гэж болгоомжилж байна. 2013 онд Дортмунд 1:2 Байер Мюнхен. 2018 онд Ливерпүүл 1:3 Реал Мадрид. Гурван удаа финалдлаа. Гурван удаа үзүүрлэлээ гээд буцах бий дээ. Олон юм ярих биш, бэлтгэлээ сайн хий, гол нь тактикаа сайн боловсруул гэж зөвлөе гэж 2018 оны 12-р сард 3:1 -ээр талбай дээрээ Ливерпүүлд хожигдсоноос болж, ажлаасаа чөлөөлөрдсөн Жозе Моурино нөхөрсөг зөвлөгөөг Клоппп өглөө. 

 

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:шаагаарай шоурино минь клопп бундеслигт 2 дараалж түрүүлсэндээ 2019-05-16
БББ:ХААХАХАХАХАХАХ, НЭЭРЭЭ ХЭН ЮМ БЭ 2019-05-16
zz:goe helsen wooow 2019-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?