ЖҮДО БӨХИЙН БАРИЛДААНЫ ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОВД АЙМГИЙН ЖҮДОЧИД НЭГ АЛТ, 10 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

2019-05-20  

Ховд аймгийн Дарви сумын харьяат “Москва-80” зуны олимпын XXII наадмын хүрэл медальт, МУ-ын начин, МУ-ын Гавьяат тамирчин Равдангийн Даваадалайгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Ховд хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өсвөрийн шилдэг 49 багийн 700 гаруй жүдочид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангиллаар 122 багц медалийн төлөө хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын С.Ганхуяг дасгалжуулагчтай өсвөрийн баг тамирчид 1 алт, 10 хүрэл медаль хүртэж түүхэн амжилт гаргалаа. 



Ховд аймгийн БТСГ-ын дасгалжуулагч С.Ганхуяг тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгарч, Монголын жүдо бөхийн холбооны шагналаар шагнагдав. 


 
Мөн тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг эмэгтэй баг”-аар Тэргүүн байрт “Шинэ бадрах” клуб, удаах байрт Хан-Уул дүүргийн Женко клуб, гутгаар байрт Монголын жүдо академи клуб, “Шилдэг эрэгтэй баг”-аар Тэргүүн байрт Монголын жүдо академи клуб, хоёрдугаар байрт Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клуб, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүлд спорт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, цом гардан авав. 

ВИДЕО:
 


 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?