Премьер Лигт хялбар тоглолт гэж байхгүй. Аваргуудын Лигийн тоглолт бүр амаргүй. Бүгд л финал гэсэн үг. Тэр тусмаа финалын тоглолт. Бид Ливерпүүл клуб яаж тоглож ирсэн, тэр л хэв маягаа хадгална. Бид довтолно. Энэ бол бидний гол зэвсэг. Хамгаалалтаа орхихгүй нь мэдээж. Хоёр дахь жилдээ финалд хүрлээ. Энэ жил гар хоосон буцахыг бидний хэн нь ч хүсэхгүй байгаа. Мэдээж Аваргуудын Лигт анх удаа финалдаж буй Тоттенхэм баг ч урамтай тоглолт үзүүлэх байх. Бидний хувьд бие биенээ дэндүү сайн мэднэ. Сүүлийн тоглолтонд бид 3:1-ээр хожсон ч, агуулгын хувьд тэгтлээ илүүрхэж чадаагүйг би санаж байна. Тэгэхээр анхаарах зүйл бий. Гол нь бид хөлбөмбөг гэж юу байдгийг Мадридад үзүүлнэ. Энэ бол энэ улирлын хамгийн том, хамгийн сүүлчийн тоглолт. Бид бүх хүчээ дайчилна. Гэж Клопп Английн хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо.
Э.ОТГОО