ЁКОЗУНА ДАВААЖАРГАЛ 2020 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫН НЭЭЛТЭД СУМОГИЙН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ МӨРӨӨДӨЛТЭЙ

2019-05-21  

Тэр ийм мөрөөдөлтэй. Хүссэндээ хүрэхэд тийм ч хол биш. Тэр сумогийн дээд амжилтыг тогтоосон их аварга. Түүн шиг 42 түрүүлсэн аварга дахин төрөхгүй ч байж мэдэх. -Аав минь Токиогийн олимпд Монгол улсынхаа далбааг өргөж явсан. Би ч гэсэн Токиогийн зуны Олимпын нээлтэнд оролцохыг хүсэж байна. Японы сумогийн их аварга нээлтийн ёслолд оролцож ирсэн их хувь надад ч ногдоно гэж итгэж байна гэж өмнө нь Даваажаргал хэлж байсан.

Тэгвэл Даваажаргалд энэ мөрөөдлөө биелүүлэхэд цорын ганц саад тотгор үүсжээ. Энэ бол иргэншлийн асуудал. Тэр япон эхнэртэй ч, Монголын иргэн. Тиймээс Даваажаргал энэ саадыг давахын тулд Японы иргэн болох өөрийн хүсэлтээ хэдийнээ гаргасан тухай Японы хэвлэл мэдээлсэн.

- Хоёр улсын давхар иргэншилтэй байхыг Японд хориглодог учир Даваажаргалыг Японы иргэнээс бүртгэхээс татгалзсан байна. Харин Даваажаргал Япон улсын иргэн болохын тулд Монгол улсын иргэнээс хасаж өгөх өргөдлөө гаргасан байна. -Би өргөдлөө гаргасан. Ямар хариу өгөхийг нь хүлээж байна гэж Японы хэвлэлд ярилцлага өгөхдөө Даваажаргал тодотгосныг Японы сэтгүүлчид иш татаж байна.

34 настай, 42 түрүүлж, 1120 удаа ялалт байгуулж, дээд амжилт тогтоосон Даваажаргал ирэх 2020 оны намар хүртэл сумогийн дэвжээнд зодоглож, улмаар зуны олимпийн нээлтэнд оролцож Японы уламжлал сумо бөхийн ёсолгоог хийхийг мөрөөдөж байна. Түүний аав, 1968 оны олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат 1964 оны, Токиогийн зуны олимпод Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж явсан түүхтэй. Тэр аав Мөнхбатын ижил Олимпийн нээлтэд оролцож, аавтайгаа хамт олимпийн түүхэнд бичигдэхийг хүсэж байна гэж Японы хэвлэлд тодотгожээ.

-Би Япон улсын иргэн болохыг хүссэн. Яагаад гэвэл, би ердөө л сумод дурласан. Барилдахаа зогссон ч, үлдэх амьдралаа сумод зориулахыг хүссэн гэж тэр учир шалтгаанаа тайлбарласан байна.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?