ПЕП ГВАРДИОЛЛА: БИ МАНЧЕСТЕР СИТИГ ОРХИХ БОДОЛГҮЙ

2019-05-21  

Нэг улиралд 3 цомыг өргөсөн анхны Английн багаар Манчестер Сити баг тодорч, Английн хөлбөмбөгийн түүхийг баяжууллаа. Премьер Лигийн аварга, Английн холбооны, Лигийн цомын аваргын цомыг нэг улиралд " бөөндсөн".

Мөн Английн Премьер Лигийн аваргаа сүүлийн 10 жилд хамгаалж чадсан анхны баг болсон. Тэр Манчестер Сити багийг 3 жил удирдахдаа 2-д нь түрүүлж, 1-д нь үзүүрлэсэн. Түүний гэрээ дуусаж буй учир, багийн эзэд түүнтэй гэрээгээ сунгах болсон байна. Түүний улирлын цалинг 20-30 сая ам.доллараар нэмэх болсныг Английн хэвлэл бичиж байна. -Би аз жаргалтай байна. Гэхдээ бидэнд топ баг гэдгээ харуулахад нэг үзүүлэлт дутуу.

Энэ бол Аваргуудын Лигийн цом үгүйлэгдэж байна. Хүчирхэг баг болсноо бид харуулахын тулд Аваргуудын Лигт түрүүлэх учиртай. Энэ бол бидний ойрын ирээдүйн зорилго гэж Пеп Гвардиолла сэтгэгдлээсээ хуваалцлаа. 

 

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?