Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ширээний теннисний ОЧ клубт эхэллээ.
Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлогтой.
40, 50, 60, 70 насны нэгбүрчилсэн, холимог хос, багийн тѳрлѳѳр хот, хѳдѳѳгийн нийт 200 гаруй теннисчид ур чадвараа сорьж байна.
Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан нь клубууд болон тамирчид, бүх ард иргэдэд олон боломж нээж өгсөн гээд тамирчдад амжилт хүслээ.
Арын эгнээ: Очироо, Батбаяр ( Дархан), улсын 4 удаагийн аварга Нэргүй, см Батбаяр, см Жонон, " саарал чоно" Болд, улсын аварга Батхишиг, улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир,
Урд эгнээ: см Отгонбаатар, улсын 5 удаагийн аварга Болд, см, УАШТ-ий мѳнгѳн медальт Завимѳнх, дэд мастер Алтангэрэл, улсын аварга Баяраа, улсын хошой аварга Жаргалсайхан, см Цэнджаргал нар
Оролцогчид
Хань Цэцэгмаа, сайд Баатарбилэг бусдын хамт
Баатарбилэг сайдын тушаалаар "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" цол тэмдгээр улсын шүүгч Түмэн-Ѳлзий, МШТХ-ны тэргүүлэгч, дэд мастер Туяа нарыг шагналаа.