АХМАДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019-05-23  

Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ширээний теннисний ОЧ клубт эхэллээ.

Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлогтой.

40, 50, 60, 70 насны нэгбүрчилсэн, холимог хос, багийн тѳрлѳѳр хот, хѳдѳѳгийн нийт 200 гаруй теннисчид ур чадвараа сорьж байна. 

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан нь клубууд болон тамирчид, бүх ард иргэдэд олон боломж нээж өгсөн гээд тамирчдад амжилт хүслээ.

Ч.Отгонбаатар нь ширээний теннисний хѳгжилд ухамсарт амьдралаа зориулсан, 1982-1987 онд тѳрѳлх Сүхбаатар аймагтаа ширээний теннисний клубыг удирдаж, олон сайн шавь тѳрүүлсэн теннисний зүтгэлтэн юм. 
 
Түүний охин Бадамцоо УАШТ-д түрүүлж, улсын аварга цолыг нэг удаа хүртсэн бол түүний хүү Хатанаа, Нараа нар нь хотын аваргаас мѳнгѳ, хүрэл медаль зүүж байсан гэр бүлээрээ теннисчин ѳрх байсан юм.
 
 
 
 
 
 
Ч.Отгонбаатар нь, ОУХМ Отгонжаргалтай хослон УАШТ-д аваргалж байх үеийн фото.
 
 
Ч.Отгонбаатар мастер, охин, улсын аварга Бадамцоо, хүүхдийн тэмцээний мѳнгѳн медальт хүү Наран, багшийн хамт.
 
 

Арын эгнээ: Очироо, Батбаяр ( Дархан), улсын 4 удаагийн аварга Нэргүй, см Батбаяр, см Жонон, " саарал чоно" Болд, улсын аварга Батхишиг, улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир,

Урд эгнээ: см Отгонбаатар, улсын 5 удаагийн аварга Болд, см, УАШТ-ий мѳнгѳн медальт Завимѳнх, дэд мастер Алтангэрэл, улсын аварга Баяраа, улсын хошой аварга Жаргалсайхан, см Цэнджаргал нар

 
 
 
 

Оролцогчид

 
Шүүгчид
 
 

Хань Цэцэгмаа, сайд Баатарбилэг бусдын хамт

 
Ахмадын УАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн Лхагвадоржид МШТХ-ны түүхт 60 жилийн ойн хүндэтгэлийн медалийг Баатарбилэг сайд гардуулав.

Баатарбилэг сайдын тушаалаар "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" цол тэмдгээр улсын шүүгч Түмэн-Ѳлзий, МШТХ-ны тэргүүлэгч, дэд мастер Туяа нарыг шагналаа.

Мянгат малчин МҮОХ-ны Алтан од шагнал хүртлээ
 
 
Хэнтий аймагт ширээний теннисний клуб байгуулан ширээний теннисийг орон нутагт хѳгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй мянгат малчин-теннисчин Эрдэнэтѳгсийг МҮОХ-ны Алтан-од медалиар шагнасныг МҮОХ-ны гишүүн Амарсайхан гардууллаа.
 
 
Мѳн нээлтийн үеэр Цогтоо, Бат-Эрдэнэ, Энхтѳр нарын 6 теннисчинд спортын дэд мастер цол олголоо. Тэмцээн 3 ѳдѳр үргэлжилнэ. Мэдээллийг тухай тухайн үед нь хүргэх болно
 
 
 
О.НОМИН
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?