Словак улсын нийслэл Братислав хотноо үргэлжилж буй Хоккейн ДАШТ-ий шигшээ наймд үлдсэн багуудын тоглолт өндөрлөж шөвгийн 4 баг үлдлээ.
Шөвгийн дөрөвд шалгарсан Орос - Финляндтай, Канад- Чехийн багтай таарсан. Хожигдсон хоёр нь хүрэл, хожсон хоёр нь аваргын төлөө энэ ням гарагт тоглоно.
Финляндын баг энэ жил онцгой сайн байгааг Дэлхийн аварга Шведийг буулгаж авсан тоглолтоос ажиглаж болно. Канад гараагаа тааруухан эхэлсэн ч, яван чангарч буй. Оросын багийн хувьд энэ жилийн дэлхийн аваргад хамгийн сайн тоглогчдоор багаа бүрдүүлсэн гэсэн тайлбарыг багийн ахлагч өгч буй. Ялангуяа хойд америк, Канадад тоглож буй бүх тоглогчдоо багтаа шингээж чадсан нь энэ удаагийн Оросын багийг тун хүчирхэг болгосон гэж бичиж буй.
Н.САЙНБИЛЭГ