СИЛВА: АВАРГУУДЫН ЛИГТ ЛИВЕРПҮҮЛ ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР Ч...

2019-05-24  

Испанийн Мадрид хотод ирэх 6-р сарын 1-нд хөлбөмбөгийн том баяр болно. Аваргуудын Лигийн финалд Английн хоёр өөр хоорондоо таарсан. Ливерпүүлийг талбай дээрээ 3:0-ээр хожсон Барселона аварга боллоо гэдэгтээ итгэж байсан цаг саяхан.

Тэгвэл Ливерпүүл тэднийг 4:0-ээр талбай дээрээ бутниргэж финалд хүчээр шалгарсан. Тиймээс Ливерпүүлийг түрүүлнэ гэж хөлбөмбөгийн ертөнцийн мэргэжжилтнүүдийн 80 хувь нь санал нэгдэж буй.

 
Манчестер Сити багийн довтлогч Дэвид Силва ч энэ саналыг хуваалцаж буй. - Аваргуудын Лиг бол тухайн нэг үндэстэний Лигээс ялгаатай. Лиг бол энэ удаа хожигдсон ч, нөхөх болох. Аваргуудын Лигийн, ялангуяа хасагдах шатны тоглолт тийм боломж олгодоггүй. Тэр тусмаа финал. Финал бол цорын ганц, шовхын тоглолт. Анхаарал сулрах, төвлөрлөө алдах л юм бол, засахын аргагүй алдаанд унана. Миний хувьд Ливерпүүлийг Аваргуудын Лигт түрүүлнэ гэж итгэж буй. Тийм ч гавьяаг байгуулсан. Тоттенхэмийн хувьд золоор л финалд үлдсэн баг. Шигшээ наймд бид төгсгөлийн минутанд гоол алдсанаар Аваргуудын Лигийг орхисон. Аяксийг ч мөн адил хувь заяа давтсан. Ийм л нөхцөлөөр Тоттенхэм дээшээ гарсан. Уул нь Манчестер Сити- Ливерпүүл хоёр л Аваргуудын Лигийн финалд таарах байсан юм. Гэвч хувь заяа өөрөөр эргэлээ. Тиймээс би, тоглолт яаж ч эргэж магад гэж хэлж байна. Хэдийгээр би Ливерпүүлийг түрүүлнэ гэж хэлж байвч, Тоттенхэмд бас боломж бийг үгүйсгэж чадахгүй байна. Тэд бол өчүүхэн боломжийг амжилт болгож чадсан гавьяатай гэдгийг мартаж огт болохгүй. Силва ингэж Испанийн хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсон байна.
 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?