ХОВД АЙМАГТ АНХ УДАА ДУРАНГААР ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ АВАХ МЭС ЗАСАЛ ХИЙВ

2019-05-25  


Монголын мэс заслын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-өндөр, хагалгааны сувилагч Д.Одгэрэл нар энэ сарын 21-24-ний өдрүүдэд Ховд аймагт урилгаар ажиллалаа.

Тэд Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Ж.Ганхуяг болон тус тасгийн бусад эмч нарын хамт орон нутагт анх удаа "Дурангаар түрүү булчирхай авах мэс засал" хийлээ. Одоогийн байдлаар 40 орчим иргэн энэ төрлийн үзлэг оношлогоонд хамрагдсанаас 6 иргэнд дурангаар түрүү булчирхай авах мэс засал, 5 иргэнд нээлттэйгээр түрүү булчирхай авах мэс засал хийжээ. БОЭТ нь энэ төрлийн хагалгааны тоног төхөөрөмжтэй болсоноор цаашид эмч ажилтнуудаа сургаж дадлагажуулан орон нутагтаа Дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийх боломж бүрдэж байна.

ВИДЕО:



 

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?