ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ХАМГИЙН ТОМ СПОРТЫН ҮЙЛ ЯВДАЛ ...

2019-05-28  
 

Тоттенхэм анх удаа, Поччеттино мөн л анх удаа Аваргуудын Лигийн финалд гарч ирлээ. Харин Ливерпүүл хоёр дахь жилдээ, Клоппын хувьд 3 дахь удаагаа Аваргуудын Лигт финалдах гэж байна.

Энэ бол Клоппын үзүүлэлт. Сүүлийн 3 жил дараалан Ливерпүүл Евро Лиг болон Аваргуудын Лигт финалдаж буй. Евро Лигт 2016 онд Испанийн Севилья багт 1:3-аар хожигдож байсан. Харин өнгөрсөн жил Киев хотод, Аваргуудын Лигийн финалд Испанийн Реал Мадрид багт 3:1-ээр ялагдан, бүх тоглогчид нь нүдэндээ нулимстай талбайг орхисон. Өмнө нь Дортмундыг АЛ-ийн финалд хүргэж мөн л нутаг нэгт Байер Мюнхен багт 2:0 -ээр хожигдсон гашуун түүхийг Клопп мартаж чадахгүй. -Энэ жил бид Аваргуудын Лигийн цомыг өргөнө. Өнгөрсөн жил хөвгүүдийнхээ нулимсыг хараад ингэж бодсон. Ялагдал бол том хичээл, сургамж. Бид сургамж авсан. Энэ жил ялагдлын гунигийн нулимс биш, баярын нулимс асгаруулна гэж би бодож байна гэж Клопп сэтгэгдлээсээ хуваалцлаа.

-Би хөлбөмбөгт хайртай. Ногоон дэвжээндээ ямагт мөргөдөг. Энэ улирал Тоттенхэмийн багийн хувьд онцгой. Өөрийн шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо. Баг маань ч гайхамшгийг үзүүлж байна. Манчестер Сити, Аякс зэрэг багуудыг барьж хожлоо. Тоттенхэм баг өөрийн шинэ түүхээ бичиж байна. Анх удаа Аваргуудын Лигт финалдлаа. Сүүлийн хоёр тоглолтыг Ливерпүүл хожсон нь давуу талыг үүсгэж буй. Гэхдээ дүндээ хожигдсон боловч, тоглолтын агуулгын хувьд тэнцүү байсныг бичлэгээс шүүн тунгаасан. Бид довтолгоо, хамгаалалтыг хослуулах тактикыг баримтална. Бидний зорилго Аваргуудын Лигт түрүүлэх, түүхийн шинэ хуудсыг бичих. Аваргуудын Лигт түрүүлэх гэдэг бол хөлбөмбөгчин бүрийн, дасгалжуулагч бүрийн дээд хүсэл мөрөөдөл. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд хоёрхон хоног үлдлээ. Тоттенхэмийн дасгалжуулагч, аргентин эр Поччеттино ингэж хэллээ.

 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
МОНГОЛХҮҮ:ХАМГИЙН ТОМ СПОРТ.....ГЭЖ БАЙХ УУ. СПОРТЫН ХАМГИЙН ТОМ ҮЙЛ ЯВДАЛ ГЭМЭЭР ЮМ 2019-05-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?