КЛОПП: ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ...

2019-06-03  
 
 
 

-Зургаан удаа финалдсан. Түүнээс Аваргуудын Лигт сүүлийн 2 жил дараалан финалдав. Тэр бүртээ л аз дутаж, 2-р байрт орж, цом өргөж чадалгүй, мөнгөн медаль зүүн, дуу хөөр багатай буцдаг байлаа. Энэ удаа энэ бүхэнд цэг тавьж чадлаа. Аваргуудын Лигт Ливерпүүлтэй 2 удаа, Дортмунд Боруссиятай 1 удаа, нийт 3 удаа финалдсаны эцэст зорилгодоо хүрлээ. Энэ улирал бүхэлдээ гайхалтай байлаа. Английн Премьер Лигт түрүүлснээс дутахгүй үзүүрлэж, Ливерпүүлийн түүхэн дэх дээд 97 оноог халаасалсан. 14 жилийн дараа Ливерпүүл багийг Аваргуудын Лигт түрүүлүүлж, Ливерпүүлийн 6 дахь ( АЛ-ийн) өргөлөө. Сэтгэл өндөр байна. Залуус сайн байлаа. Энэ бол дөнгөж эхлэл. Ливерпүүлийн тоглогчид ид насны залуус. Биднийг олон олон амжилт тосож байна. Ливерпүүлийн багийг амжилт өөд хөтөлсөн Юрген Клопп хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэллээ.

-Өнгөрсөн улирлаас багийн ахлагчаар ажиллаж буй. Багийн амжилт дасгалжуулагч Клоппын удирдлагатай шууд холбоотой. Клопп дасгалжуулагчид хамгийн ерөөлтэй үгийг хэлье гэж багийн ахлагч Хендерсон хэлэв.

 
 
 

Талбай дээр гүйж гарсан , хагас нүцгэн фанат, загвар ѳмсѳгч Кинси Валенсиг хамгаалагчид гаргалаа. Эмэгтэйн биед дураар хүрэх нь хориотой ч, нийгмийн хэв журмыг сахиулах, үүргээ гүйцэтгэх үүднээс тэд биед нь хүрэх эрхтэй.

 
 
 
 
Тоглолтын 2 дахь минутанд Манегийн дамжуулалтыг Тоттенхемийн хамгаалагч гараар хаасан учир 11 метрийн торгуулийн цохилтыг шүүгч заасан. Түүнийг Салах амжилттай гүйцэтгэж, хаалгачийн зүүн дээд буланд цохиж тоглолтыг харьцааг 1:0 болгосон.
 
-Би өнгөрсөн улиралд Аваргуудын Лигийг уйтгар гунигийн нулимстай үдсэн. Мөрөндөө бэртэл авсан, баг хожигдсон. Тэгвэл энэ удаа багийн хамт баярын нулимстай Мадридыг орхиж байна. Гоол хийхийг их мөрөөдсөн. Түүндээ хүрсэндээ, багаа цом өргөхөд тус нэмэр болсондоо хязгааргүй баяртай байна гэж Салах хэллээ.
 

Поччеттино мэргэжил нэгт нөхөртөө баяр хүргэлээ. Ливерпүүл энэ цомыг өргөх эрхтэй. Баяр хүргэе. Хоёулаа Аваргуудын Лигийн цомыг Англи руу хамтдаа авч хөөрөх боллоо гэж тэр хэлллээ.

 

 

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?