Ж.МОУРИНО: АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИЛДЭГ 12 ТОГЛОГЧ БОЛ ЭД НАР Л БАЙНА

2019-06-03  

"Нэг хоёр тоглолтонд биш, улирлын турш үр дүнтэй тоглосон тоглогчдыг нэрлэх нь зөв юм" гэж Тв шоуны зочноор оролцохдоо Ж.МОУРИНО тодотголоо.

Нэг: Хаалгач Алиссон.

Рома багаас Ливерпүүлд шилжиж ирсэн хаалгач Алиссон нэвтэршгүй хаалт болж ирсэн. Тэр чухам хэрэгтэй газартаа, хэрэгтэй цагтаа байж чадсан.

Хоёр: Александ Арнольд- Энди Робертсоны хослол

Ливерпүүлийн хослол. Арын найдвартай хамгаалал төдийгүй, довтолгооны эхлэл, гоолын дамжуулалтыг эд нар онцгой гүйцэтгэсэн.

Гурав: Ван Дик

Тун найдвартай хамгаалалт. Талбайг бүхэлд нь хянаж чаддаг. Топын топ тоглогч. Түүнгүйгээр Ливерпүүл Аваргуудын Лигт түрүүлэх боломжгүй.

Дөрөв: Де ЛАЙТ

Аякс багийн ахлагч. Тэр гайхалтай байсан. Түүний гоолын ачаар Реал Мадрид, Ювентус зэрэг багууд сөхөрсөн. Бяцхан аз дутсанаас биш, финалд ч шалгарах байсан.

Зургаа: Ван Де Беек

Аяксын Ван Де Беекийг заавал нэрлэнэ. Түүний дамжуулалт, цохилт онцгой байсан.

Найм: Де Жонг

Аяксын залуу одын тоглолт Европын томчуудын анхаарлыг татсан.

Ес: Эриксон

Тоттенхэм багийн амжилтын гол тулгуур нь Эриксон байв.

Арав: Роналдо

Түүнийг орхиж үл болно. Атлетико Мадридыг хожиход түүний гоол нөлөөлсөн. Аяксыг ч мөн л хожих байсан. Тэр Аяксын хаалганд 2 гоол оруулсан. Яах аргагүй Роналдо бол Аваргуудын Лигийн довтлогч мөн.

Арван нэг: Месси

Барселона аварга том баг, түүнийг Мессигүйгээр төсөөлөхгүй. Тэд ганцхан л алдаа гаргасан. Тэр нь цомын үнэтэйгээр хүнд туссан.

АРВАН ХОЁР. МАНЕ БА САЛАХ

Ливерпүүлийн амжилтын гол түлхүүр бол довтолгоо. Үүний эзэд нь Салах, Мане нар байлаа. Дээрхи нэрлэсэн Ливерпүүл, Барселона, Ювентус, Аякс, Тоттенхэм багийн тоглогчид бол миний үзэж буй Аваргуудын Лигийн мөрөдлийн багийн тоглогчид юм гэж Тв шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ Моурино онцоллоо.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?