МОУРИНО: САЛАХ "БАЛЛООН ДЕ ОР" БУЮУ ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧ БОЛОХЫН ТУЛД АФРИК ТИВИЙН АВАРГА БОЛОХ ЁСТОЙ

2019-06-04  

Энэ оны шилдэг хөлбамбөгчийн шагналыг хүртэхэд Ливерпүүлийн Салах тун ойрхон байна. Тэр хоёр жил дараалан Английн Премьер Лигийн " Алтан шаахайн" эзнээр тодорсон. Хоёр жил дараалан Аваргуудын Лигт финалдсан. Аваргуудын Лигийн цомыг анх удаа өргөсөн Египт хөлбөмбөгчин болсон. Одоо түүнд ганцхан болзол үлдсэн. Африк үндэстэний цомын аваргад тэр багаа түрүүлүүлэх учиртай. Хэсэгтээ Зимбаби, Конго, Уганда зэрэг зөөлөн " хоолтой" таарсан. 6-р сарын 21-нээс эхэлнэ. Егидтэд болох учир Салахад түрүүлэх хүндхэн даалгавар бий. Үүнийгээ амжилттай давбал тэр энэ оны шилдэг хөлбөмбөгчийн болзлыг хангана гэж Жозе Моурино хэллээ.

Мөрөөдлөө биелүүллээ. Аваргуудын Лигт тоглох юмсан гэдэг бол миний багын мөрөөдөл. Түүнийгээ давууллаа. Бүр хоёр жил дараалан финалдав. Энэ жил түрүүллээ. Торгуулийн цохилтоос гоол хийсэндээ сэтгэл ханаагүй. Тоглолтоос гоол оруулах гэж их хичээсэн. Ёстой өлсгөлөн чоно шиг, ухрахыг мэдэхгүй довтолсон. Аваргуудын Лигийн цомыг өргөсөндөө үнэн сэтгэлээсээ баярлаж байна гэж 26 настай Египетийн " хаан" Салах сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?