ВАН ДИК: БИД ЭНЭ УДАА ТҮРҮҮЛЭЭГҮЙ БОЛ УРАМ ХУГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙСАН

2019-06-06  

Ливерпүүл багийн оргил тоглолтын он. Бид Английн хоёр ч цомоос мултарсан. Премьер Лигийн аваргын төлөө хамгийн сүүлчийн мөчийг хүртэл өрсөлдсөн. Аваргалахад ганцхан оноо дутсан. Тиймээс бидний бүх итгэл найдвар Аваргуудын Лигийн цомыг өргөх байсан. Хэрвээ өнгөрсөн улирал шиг мөнгөн медаль зүүгээд буцсан бол багийн уур амьсгалд хэрхэн нөлөөлөх байсныг төлөөлөхөд бэрх. Аваргуудын Лигт түрүүлж, цом өргөснөөр бид Ливерпүүл багийн шинэ эрин үеийг нээж байгаагаа мэдэрсэн. Бид хөлбөмбөгийн оргилд гарсан. Тоглолтын хувьд бид 1-р үед илүүрхсэн. Хоёрдугаар үед Тоттенхэм илүү довтолсон. Эвгүй үе үүсэж байсан. Гэхдээ ийм зүйл тохиолдоно, үүснэ гэдгийг бид эртнээс таамаглаж, түүнд бэлтгэлтэй байсан. Тиймээс ч бид ялалтаа баталгаажуулж, 2 дахь гоолыг тоглолтын төгсгөлд зоосон. Ингэж Ван Дик хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?