ПОЧЧЕТТИНО: БИ ИЛҮҮРХСЭН ГЭЖ ХЭЛЭХ ТЭНЭГ ЯВДАЛ Ч...

2019-06-06  

Ливерпүүл 2:0-ээр хожлоо. Гэхдээ тоглолтын статистик үзүүлэлтийг харвал үүнээс арай өөр дүгнэлт хийж болно. Бид 65 хувийн давамгайлсан тоглолт үзүүлсэн. 9 удаа Ливерпүүлийн хаалганд онилсон цохилт хийсэн. Нэг цохилт шонгоос ойсон. Тоглолтын дөнгөж эхний минут, Ливерпүүлийн эхний довтолгооноос 11 метрийн торгуулийн цохилтыг манай хаалга руу шүүгч заасан. 2 дахь минутад харьцаа 1:0 болсон. Тэгсэн ч бид тоглолтоо алдаагүй. Залуус маань сайн тоглосон. Харин эцсийн дүндээ Ливерпүүл хожсоныг зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тиймээс Ливерпүүлд баяр хүргэе. Бид боломжоо алдсан. Сэтгэл үнэхээр хөндүүр байна. Өнөөдрөөс эхлээд Тоттенхэм дараа улирлын бэлтгэлдээ орж байна гэж тус багийн дасгалжуулагч Поччеттино сэтгүүлчдэд сэтгэгдлээсээ хуваалцахдаа дурдлаа.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?