Аваргуудын Лигийн финалын тоглолт хэвийн үргэлжилж байсан. Салах 2 дахь минутанд гоолдсон. Тэгтэл нэгдүгээр үеийн дундуур АНУ-ын иргэн, инстаграмын загвар өмсөгч Кинсей Волански гэгч эмэгтэй хөлбөмбөгийн талбайд нүцгэн шахуу гүйж гарсан. Тэрбээр биеэ халхлах төдий нимгэхэн, энгэр дээр нь " Vitaly uncensored’ гэсэн л бичигтэй усны хувцас, пүүзнээс өөр өмсгөлгүй байлаа.
Энэ бичиг нь Воланскийн найз залуу Виталий ( Vitaly) Здоровецкийн бизнес, түүний сурталчилгаа байсан байна.
Кинсей Воланскийг саатуулж, төдөлгүй сулласан бөгөөд, харин тоглолтыг тасалдуулсанд 5000$, харин сурталчилгаа хийсэн гэж тооцож 10,000 $ торгууль оногдуулсан байна. Үүнийг маш хямд үнээр сурталчилгаагаа амжилттай хийлээ гэж бизнес эрхлэгчид дүгнэж байна. Аваргуудын Лигийн финалын тоглолт дундуур рекламаа байршуулах нь 3,4 сая ам. долларын үнэтэй аж. Тэгэхээр нөхрийнхээ бизнесийг дэмжиж, тун ухаалаг сурталчилгаа хийлээ гэж реклам байршуулагчид Кинсей Воланскийд атаархлын үг чулууджээ.
Ц.ХИШИГЖАРГАЛ