ҮНДЭСТНИЙ ЛИГИЙН ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТОНД АНГЛИЙН БАГ 3:1-ЭЭР ГОЛЛАНДЫН БАГТ ХОЖИГДЛОО

2019-06-07  

Үндэстний лигийн хагас шигшээ тоглолтонд Английн баг 3:1-ээр Голландын багт хожигдлоо. Англичууд 11 метрийн торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч, 73 дахь минутанд гоол алдсанаар оноо тэнцэж, цаг сунгасан. Нэмэлт цагийх 97, 114 дэх минутанд Голландчууд 2 гоол оруулснаар хожиж, Португалийн багтай финалдах боллоо.

2008 онд Германы шигшээ багт 4:1-ээр хожигдсоноос хойш олон гоолын зөрүүтэй хожигдсон тоглолт боллоо гэж Английн хэвлэл бичиж байна. Ялангуяа, 2020 онд Евро-2020 болох гэж байхад Английн баг финалдаж чадаагүй нь Английн хөлбөмбөгийн ертөнцийг түгшээсэн байна.

Голландын багийн шинэ од, Аякс багийн ахлагч. Түүнийг багтаа авахын төлөө Барселона, Реал Мадрид багууд өрсөлдөж буй. Тэр өнөөдрийн баатар байв.

Голландын хөлбөмбөгийн сэргэн мандалтын шинэ эрин зуун эхэлж байна.Аякс баг Аваргуудын Лигт хагас шигшээд нэр төртэйгээр хасагдсан. Английн хүчирхэг багийг 3:1-ээр буулгаж авлаа. Үндэстэний Лигт бид түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Голланд залуу, авьяаслаг хөлбөгчдөөр Европ тивийг хангасан, одоо шигшээ баг маань өөрөө гарч ирэх цаг нь болсон гэж Голландын дасгалжуулагч Роналд Куеман хэллээ.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?