ҮНДЭСТНИЙ АВАРГАД ТҮРҮҮЛСЭН БАГ ЯМАР ШАГНАЛ ХҮРТЭХ ВЭ?

2019-06-08  
Энэ Ням гарагт энэ цомын эзэн хэн болох, бусад байранд хэн хэн орохыг бид мэдэх болно. Түрүүлсэн баг 10,5 сая €, үзүүрлэсэн нь 9 сая €, хүрэл медаль хүртсэн нь 8 сая €, шөвгийн дөрөвт шалгарсан нь 7 сая€ -ийн шагналыг Европын Хөлбөмбөгийн Холбооноос гардуулна. Гуравдугаар байранд Английн багийг орно гэж таамаглаж буй бол, аваргын цомыг Голландын залуу баг өргөж мэднэ гэж шинжээчид дүгнэж байна.
Английн багийг 3:1 -ээр буулгасан Голландын багийн тоглолтоос эргэн санацгаая
Рашфордыг унагасны төлөө шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заасныг хохирогч өөрөө амжилттай гүйцэтгэсэн. Харьцаа эхний үед Англи 1: 0 Голланд болсон.
Гэвч хоёрдугаар хагаст Лайт мөргөж харьцааг 1:1 болгож, алдаагаа залруулж, багтаа найдвар авчирсан.
Яг энэ байрлалаас дамжуулалтыг хүлээн авсан Лингаард Англичуудын хоёр дахь гоолыг оруулсан боловч Видео бичлэгээр офсайд байсан гэж тогтоосноор гоолыг үл тооцсоноор үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн.
Харин 97, 114 дэх минутанд хоёр гоолыг Англичуудын хаалганы торонд шигтгэснээр тэд финалд шалгарсан.
 
Одоо тэдэнд Португалийн багийг өмнөө сөгтгөх үлдлээ.
 
Э.ОТГОО
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?