ОРОСУУД ХАМГИЙН ОЛОН ГООЛ ОРУУЛЛАА

2019-06-10  

Эхний 25 минутад гоолдож чадаагүй. Дахиад 10-15 энэ янзаараа үргэлжилсэн бол бид хямрах байсан. Харин 25 дахь минутаас гоолын бороо асгарч эхэлсэн. Сүүлдээ манайхан 10:0-ээр хожъё, 10 дахь гоолоо оруулъя гэж улайрцгаасан. Хэсэгтээ Бельгид хожигдсон бидний хувьд оноо бүр үнэтэй. Евро-2020 -ийн үзэгч биш, оролцогч байхыг бид хүсэж байна. Энэ удаа 9:0-ээр хожлоо. ОХУ-ын шигшээ багийн гоолын дээд рекордыг тогтоолоо. Би өөрөө покер буюу 4 гоол орууллаа. 11 метрийн торгуулийн цохилтыг алдаагүй бол 10:0-ээр хожих байлаа гэж Артем Дзюба хэллээ.

Саранскад бид дээд амжилт тогтоолоо. 11 метрийн 2 торгуулийн цохилтыг Артем гүйцэтгэсэн. Нэг нь гоол. Нөгөөг нь алдсан. Үүнийг би мартсан байсныг Хэвлэлийн бага хурал санууллаа. Дараачийн тоглолт Кипртэй. Багийн бэлтгэл хэр байгааг оруулсан гоолын тоогоор хэмжиж болно гэж Черчесов хэвлэлийн бага хурлын үеэр тодотголоо.

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?