Роллан Гаросын цомын финалд Австрийн Доминик Тием, Испанийн Рафаел Надаль нар учирна. Надаль хагас шигшээд Швейцарийн Федерерийг 3:0-ээр төвөггүй ялсан бол Доминик Тием хоёр ч удаа тоглолт хойшлогдсоны дараа 3:2-оор N1 Жойковочийг буулгасан.
6:2, 3:6, 7:5, 5:7, 7:5. Энэ бол тоглолт хэр өрсөлдөөнтэй өрнөснийг илтгэнэ. Ширүүн, ус ихтэй бороо орсон тул тоглолтыг хоёр ч удаа хойшлуулсан.
Цаг уурын хүнд нөхцөлд тоглолоо. Хар салхи нөлөөлсөн гэж хэлж болно. Бороо, салхи зэрэг нь тоглолтын дүнд нөлөөлж, өөрийнхээ ур чадварыг бүрэн дүүрэн гаргахад саад болдог. Би тоглолтыг эргүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон. Тоглолт хоёр удаа хойшилсон нь эцсийн дүндээ тоглолтын үр дүнд сөргөөр нөлөөллөө. Дэлхийн 1 номерийн тоглогч, серби эр Жойкович ингэж тодотголоо.
Э.ОТГОО