2008-2015 оны хооронд Европын Хѳлбѳмбѳгийн Холбооны ерѳнхийлѳгчѳѳр ажиллаж байсан Мишель Платиниг Катар улсын тэргүүнтэй Швейцарь улсад Францын ерѳнхийлѳгч асан Саркозийн даалгавраар уулзсан гэдэг асуудлын мѳрѳѳр мѳрдѳн байцаагчид оржээ. Францын Парис Сан Жермен багт хѳрѳнгѳ оруулсны тѳлѳѳ 2020 онд болох Дэлхийн АШТ-ийг Катарт олгохыг лоббидсон гэж үзэж байна. Түүнийг ѳмнѳ нь хэд хэдэн удаа байцаасан бѳгѳѳд, ѳчигдѳр гэрээс нь очиж баривчилсан байна.
Платиниг 1,3 сая ам.долларын хахуулийг Дэлхийн ХБХ-ны ерѳнхийлѳгч асан Зеп Блаттераас авсан гэдэг асуудлаар шалгаж байсан бол дээр нь Катарын ДАШТ-ийг лоббидсон хэрэг нэмэгдлээ.
Дэлхийн АШТ Катарт болдгоороо болно гэж Хѳлбѳмбѳгийн Холбооны ерѳнхийлѳгч Жанни мэдэгдлээ.Платинигийн хувьд 1983, 1985, 1987 онд "Алтан шаахайн эзнээр" гурван удаа тодорсон, 1984 оны Европын аварга домогт тоглогч юм.
Э.ОТГОО