Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт болох Монгол улсын Чөлөөт Бөхийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд монголын томчууд зодоглохоор бэлтгэлээ базаасан байна. - Тэмцээн маш өрсөлдөөнтэй болно. Туршлагатай бөхчүүдийн хажуугаар шинэ залуу бөхчүүд ч гарч ирсэн. Ирэх зун болох Токио -2020 зуны олимпд оролцох тамирчдыг сонгох ажиллагаа эндээс л эхэлнэ. Тиймээс тамирчдын хувьд ч, багш дасгалжуулагчдын хувьд ч туйлын өндөр хариуцлагатай УАШТ болно гэж тус холбооны нарийн бичгийн дарга онцоллоо. 3 өдөр үргэлжлэх энэхүү УАШТ-ийг Тв24 телевиз, Control онлайн телевиз шууд дамжуулах юм байна. Мэдээллийг Sportlife.mn сайт, "Эх орон-21", Control.mn мэдээллийн сайтууд цаг алдалгүй мэдээлэх юм байна.
Э.ОТГОО