БАТБАЯР: Э.СУМЬЯАГААС ДЭЛХИЙН ТОМЧУУД ЖИЙРХЭЖ БАЙСАН

2019-06-24  

Хэсгийн 3 барилдаанаа дараалан ялан финалд үлдсэн дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумьяаг УАШТ-д түрүүлнэ гэдэгт хэн ч эргэлзээгүй. Түүний өрсөлдөгч нь Э.Сумьяагаас сулхан. Гэтэл финалын өмнө жинг хэмжихэд түүний жин 50 граммаар хэтэрсэн байлаа. Олон улсын бөхийн холбооны дүрмийн дагуу жин илүү гарсан тохиолдолд барилдаанаас хасах дүрмийн дагуу түүний финалд барилдах эрхийг хассан нь энэ удаагийн УАШТ-ий гол сенсаац боллоо. -Жин хэмжихэд зөвхөн өмсгөлтэйгээ л зогсдог. 50 грамм бол маш өчүүхэн зөрүү. Үсийг нь хусаад нэг үзэхгүй. Тэгвэл жиндээ орох ч байсан юм билүү. Сумьяа бол Казахстанд болох Чөлөөт бөхийн ДАШТ-ий гол найдлагын нэг байсан. Маш харамсалтай юм боллоо гэж гэж ахмад тамирчин Бүргэдээ халаглаж байв.

Жин нь илүү гарсан тамирчинг барилдуулах эрхгүй. Энэ бол олон улсын жишиг. Жингээ барих нь хувь тамирчны хариуцлага. Багш нь ч анхаарах ёстой байсан. Тамирчид жингээ хэмжүүлэхээс өмнө өөрсдийнхөө жинг хянах жин ажилладаг. Тун харамсалтай юм боллоо. Финалд барилдах тамирчин хасагдсанаар Э.Сумьяад ялагдаж, хүрлийн төлөө хүч үзэх байсан тамирчин алтан медалийн төлөө барилдлаа. Энэ бол Олон улсын чөлөөт бөхийн түүхэнд тохиолдож буй анхны тохиолдол. Э.Сумьяагаас 53 кг-ийн жингийн дэлхийн томчууд жийрхэж байсан. Маш сайхан боломжоо алдлаа. Харамсалтай байна. Маш том сургамж ч боллоо. Уул нь дэлхийн аваргаас ирэх зуны олимпын эрхийг халааслах зорилго өвөртөлж байсан. Гэхдээ үүнээс гадна бас гурвын зэрэг олимпын эрхийг авах тэмцээн цаана нь бий гэж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр тодотголоо. Ийнхүү Монголын чөлөөт бөхчүүд Казахстанд болох ДАШТ-д дэлхийн аваргын мөнгөн медальт, 53 кг-ийн жинд түрүүлэх боломжтой байсан Э.Сумьяагүй мордох боллоо.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бат:улсын аврагад түрүүлсэн бөхийг дэлхийн аваргад заавал оролцуулах дүрэм байдаггүй ш түрүүлсэн бөхтэй сорилт 3 барилдаан хийгээд л болоо юун худлаа юмаа бичдэг юм энэ чинь Монголоо гэж гарах хүнээ явуулдаг жилдээ ганц болдог тэмцээн 2019-06-24
Иргэн:Чөлөөт бөхийн холбоо ч өнгөрчээ. Бас л ялзарч дуусчээ. 2019-06-24
болд: Чөлөөт бөхийн холбооныхонд МОНГОЛОО гэсэн сэтгэл түй ч алгадаа БАТБАЯРАА чи ****даа оч 2019-06-24
зочин:Би энэ бичсэн зүйлд итгэхгүй энэ нөхөр олимпод маш муу барилдсан Чацга алдаад тамираа барчихсан амьтан шиг гарч ирээд нухуулсаар байгаад л дууссан даа Ийм амьтан олимпод явуулдаг байх гэж бодсон шүү 2019-06-24
Зочин:Арай гайгүй гэсэн ганц нэгийгээ хор найруулж унагаагаад энэ чөлөөт гэдэг спорт бүр дампуурч гүйцлээ гээч, МЧБХ гэж дүүрчихсэн газар одоо тармаар юм, угаасаа чөлөөт дэлхий нийтээр уналтад ороод олимпын төрлөөс хасагдахаа хүлээж байгаа ш дээ, чөлөөттэй чөлөөтгүй болно ш дээ 2019-06-24
zochin:Жингээ барьж чадахгүй бол хамгийн хариуц****гүй хүн гэсэн үг.Юун өрсөлдөгчөө хожих вэ?. 2019-06-24
баатар :100 грамм хасч үзээгүй хүмүүс чимээгүй бай 8000-10000 грамм хөлсийг зүгээр зогсоод хасахгүйш дээ сүүлийн 50 грамм бол энгийн хүний 50000 тай тэнцэнэ ш 2019-06-24
зочин :энэ ер нь идэхээс өөр ид шидгүй авгай дэгээ 2019-06-24
Or:Сумъяа минь дээээээээээээ 2019-06-24
Z:Dampuu mongol 2019-06-24
зочин:Юу бичээд байнаа, ойлгосонгүй, Монголд жин үзээд ха****г болсон юм уу Сумьяагүй мордлоо гэх шиг, очоод хасагдсан ч юм шиг. 2019-06-25
Zochin :Ene mongolchuud bidnii archaagui baidlyg l haruulj baigaa bus uu 2019-06-25
Зоч:Хэнэггүй монгол занг засах хэрэгтэй Очоод янз янзын юм идээд дэвжээн дээр гэдэс нь гүйлгэвэл яана Спорт цэрэг 2 ижил чанга байх хэрэгтэй 2019-06-26
Зочин:МЧБХ гэж сайхан дампуу газар нэг байна аа, улам л дордоод байх юм, аягүй бол энэ балай чөлөөтөө олимпын төрлөөс хасагдахаас өмнө дампуурч дуусна шүү, энэ янзаараа бол 2019-07-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?