ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОТЫН АВАРГУУД

2019-07-01  
МШТХ, Нийслэлийн БТСГ хамтран Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Хотын АШТ-ийг "Оч" клубт амжилттай зохион явууллаа. Залуучуудын ангиллаас бусад бүх насны ангиллын аваргууд тодорлоо. Тэмцээнийг "Тв24" телевиз орон даяар шууд дамжуулж, "Control tv" сошиал орчинд түгээсэн. Энэ удаа хаалтын ажиллагааны үеэр манай сурвалжлагчийн фото дуранд буусан фото сурвалжлагыг хүргэе.
 
 
Чинбат захирал, Содболор дасгалжуулагчтай Сонгинохайрхан клуб мөнгө хүрэл медалиар амжилтаа ахиуллаа.
 
 
Тус клубын Билгүүн 10 насны ангилалд мөнгөн медаль хүртлээ.
 
 
10-аас дааш охидын ангилалд Бамбар клубын тамирчин түрүүлэв.
 
 
13-15 насны охидын ангилалд "Оч " клуб давамгайлав. Тус клубын Балжинням. Сэлэнгэмөрөн ( Говьсүмбэр), Намуунбайгаль нар эхний 3 байр эзэллээ.
 
 
Охидын 15-17 насны ангилалд Оч клубын Ундрам аваргалж, Болор-Эрдэнэ удаалж, "Теннис " Академийн Хонгорзул гуравдугаар байранд оров.
 
 
Хөвгүүдийн 15-17 насны ангилалд "Шинэ эргэлт" клубын Билгүүн түрүүлж, Хөвсгөлийн Сэр-Од удаалж, "Шинэ эргэлт"-ийн Тэмүүлэн хүрэл медалийн болзол хангасан байна.
 
 
Эмэгтэйчүүдийн 70-аас дээш насанд улсын 8 удаагийн аварга Отгонжаргал хотын аварга болов. Шагналыг улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир гардууллаа.
 
 
Хотын аваргаас медаль хүртсэн "Оч" клубын охид: Болор-Эрдэнэ, Намуунбайгаль, Балжинням нар.
 
 
Хонгорзул энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Хотын аваргын хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Хонгорзул охин Баянхонгор аймгаас гараагаа эхэлсэн бол, Сэлэнгэмөрөн Говьсүмбэрийнх. Тэд чадварлаг тоглогч гэдгээ хэдийнээ харуулаад эхэлсэн.
 
 
Эрэгтэйчүүдийн 60 насны ангилалд Лхагвадорж ( Хүн -од компани) аваргалж, улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир удаалж, дэд мастер Нэргүй хүрэл медаль зүүлээ.
 
 
Төв аймгийн охид Хотын аваргаас мөнгөн медальтай буцлаа.
 
 
Эрэгтэйчүүдийн 40-49 насны ангилалд улсын 2 удаагийн аварга Жаргалсайхан түрүүлж, дэд мастер Баяржин үзүүрлэж, спортын мастер Мөнхсайхан хүрэл медалийн болзол хангалаа.
 
 
Эмэгтэйчүүдийн 40 насны ангилалд Эрдэнэтийн Цогт-Очир түрүүлж, дэд мастер Алтантуяа удаалж, Сэлэнгийн Мийгаа хүрэл медаль хүртлээ.
 
 
Эрэгтэйчүүдийн 50 насны ангилалд спортын мастер Ган-Эрдэнэ түрүүлж, ОУХМ Галбадрах удаалж, спортын мастер Нямаа ( Эрдэнэт хот) гуравт орлоо.
 
 
60 насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Оюунчимэг( Хими), 60 насны ангилалд түрүүлсэн Оюунчимэг, 50 насны ангилалд хүрэл медаль хүртсэн дэд мастер Оюунаа, 50 насны ангилалд түрүүлсэн дэд мастер Ариунаа, 70 насны ангилалд түрүүлсэн Отгонжаргал, Цогзолмаа нарын хамт.
 
 
8 наснаас 70 насны хооронд медаль хүртсэн теннисчидтэй "ТВ24" телевизийн захирал Ц.Энхбат дурсгалын зураг татууллаа.
 
 
 
 
 
С.ШИНЭСАР
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:13 nas eregtei gj bgagui ym uu 2019-07-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АУРА БУЮУ ӨӨРИЙН ЭНЕРГИЙГ УДИРДАЖ СУРАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ УУ?