АВАРГЫГ ЯЛЖ АВАРГА БОЛНО...

2019-07-02  

Улаанбаатар-380 жил ширээний теннисний тэмцээн 3 хоногийн турш үргэлжилж,өчигдөр хаалтаа хийлээ. Хот хөдөөгийн 350 гаруй тамирчид оролцсон тус тэцээнд хамгийн холоос Буриад улсын тамирчид ирж оролцлоо. Нийт 7 насны ангиллалаар явагдсан тэмцээний онцлох тамирчин 10-12 насны ангиллын аварга охин Мөнхшүр байлаа. Мөнхшүр тоглогч охины хувьд аваргын төлөө 2018 оны өсвөр үеийн УАШТэмцээнд аварга авч байсан Индра гэх охинтой таарч 2:1 харьцаатайгаар 10:6аар хожигдож байсан Мөнхшүр довтолгооны хувилбарыг сонгон тоглож 10:6 байсан тоог 10:10 болгон онооны илүү дутуугаар 12:10 харьцаагаар 4 дэхь сетээ дуусгаж өрсөлдөгчөө өөрийн тоглолтондоо оруулснаар өсвөрийн аварга охиныг буулган авч энэ жилийн Улаанбаатар хотын аварга боллоо. Тэрээр Бамбар клубын тамирчин охин бөгөөд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонт Спортын мастер Т.Мэргэн багшийн доор бэлтгэл сургуулилтаа хийдэг байна. 12 настай аварга охины хувьд 2019 оны 07 сарын 05-09ны хооронд Шанхай хотноо болох Зүүн Азийн хүүхдийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэлээ тууштай хичээнгүй хийж байгааг нь харах үнэхээр таатай байлаа.

 

Б.ХОНГОРЗУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АУРА БУЮУ ӨӨРИЙН ЭНЕРГИЙГ УДИРДАЖ СУРАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ УУ?