ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДАМД ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРЛӨӨР ЯМАР ТАМИРЧИД ХҮЧ ҮЗЭХЭЭР ЯВСАН БЭ?

2019-07-03  

Италийн Наполи хотноо 2019 оны 07 дугаар сарын 03-14ны хооронд болох Дэлхийн оюутны спортын зуны ХХХ Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчид замдаа гарлаа. 7 төрлөөр 33 тамирчин, 13 дасгалжуулагч , албаны нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй универсиадыг зорьсон бол ширээний теннисний төрлөөр 4 эмэгтэй тамирчин 1 дасгалжуулагчтай универсиадад оролцож байна.

Раднаажамбийн Мөнхнаран. 2000 оны 08 сарын 30 нд Улаанбаатар хотод төрсөн. 2012 оноос хойш ширээний теннисээр хичээллэж байна. Одоогоор 1-р зэргийн тамирчин бөгөөд  ШУТИС-ийн 3 курсын оюутан.

Оюутны универсиадын нэг бүрчилсэн төрлийн хошой мөнгөн медальт

Батбаярын Должинзуу. 1998 оны 07 сарын 20 нд Эрдэнэт хотод төрсөн. 2005 оноос хойш ширээний теннисний спортоор хичээллэж байна. Одоогоор Спортын мастер цол тэмдэгтэй Монголын шигшээ багийн тамирчин. Royal Олон улсын дээд сургуулийн 3 курсын оюутан.

Өсвөр үеийн УАШТ 6-н удаагийн аварга

Дээд лигийн хошой аварга

Мөнхбатын Ундрам. 2001 оны 01 сарын 22 нд Улаанбаатар хотод төрсөн. Спортын мастер цол тэмдэгтэй.Монголын шигшээ багийн тамирчин тэрээр оч клубт Цэрэнтогтох, Галбадрах багш нарын удирдлаган доор бэлтгэл сургуулиалтаа хийдэг.Одоо МУИС-ийн 2 курсын оюутан.

Өсвөр үеийн УАШТ 5 удаагийн аварга

Бүх ард түмний 13-р спиртикадын аварга (баг)

Баярсайханы Урантогос. 1994 оны 09 сарын 09 нд төрсөн. 2006 оноос хойш ширээний теннисээр хичээллэж байна. Спортын мастер цол тэмдэгтэй.

2011 оны Хүүхдийн спортын 4-р их наадмын аварга

2017 оны Дээд лигийн мөнгөн медаль

2017 оны Оюутны универсиадын аварга

2019 оны Дээд лигийн аварга

 

Б.ХОНГОРЗУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?