ПРЕМЬЕР ЛИГИЙН ФЕРМИНО, ЖЕСУС НАР БРАЗИЛЫН БАГИЙГ ЯЛАЛТАНД ХҮРГЭЛЭЭ

2019-07-06  
 
Аргентины баг нэг л олиггүй. Хөлбөмбөг сонирхогч бүр Мессигийн багийг түрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэтэл байдаггүй. Энэ жилийн Америкийн цомын аваргад ч Аргентиныг түрүүлж, фэнүүдээ баярлуулна гэдэг итгэл найдвар мөн л тасарлаа. Тэд Неймаргүй( бэртэлтэй буй) Бразилын багт 2:0 -ээр хожигдож, аваргын төлөө тоглох эрхээ Бразилчуудад " хураалгалаа".
 
 
Лионель Мессигийн амжилт бол Аргентины багийн амжилтын давхар үзүүлэлт. Тэгвэл 2006 оны ДАШТ-д наймд, 2007 оны Америкийн цомын аваргад хэсгийн тоглолтын оролцогч, 2010 оны ДАШТ-д шигшээ дөрөвд, 2011 оны Америкийн цомын аваргад шигшээ дөрөвд, 2014 оны ДАШТ-д хэсгийн тоглолтын оролцогч, 2015 оны Америкийн цомын аваргад хэсгийн оролцогч, 2018 оны ДАШТ-ний шилдэг 16, 2019 оны Америкийн цомын аваргын шигшээ дөрөвд үлдсэн үзүүлэлтээр Мессигийн амжилт өндөрлөх магадлалтай. Дэлхийн шилдэг тоглогч гэгдэх Месси шигшээ багийн ямар ч түрүүгүй карьераа төгсгөх магадлал өндөр болсон байна. Харин Бразилийн багийн Премьер Лигийн Ливерпүүлийн Фермино, Манчестер Сити багийн Жесус нарын хослол, тэдний 19, 71 минутын гоолын ачаар Бразилчууд финалд шалгарлаа. Тэдний учраа бол Чилийн багийг 3:0-ээр бут ниргэсэн Перугийн баг юм.
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?