Нүүр   /  

ДАРХАНЫ НААДМЫН БЭЛЭГ ШИНЭ ОРОН СУУЦ

2019-07-09  

Дархан хотын суурийг тавих үе 1960-1969 онд баригдсан анхны орон сууцны барилгууд элэгдэлд орж ашиглалтын шаардлага хангахаа байсан. Эдгээр барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулж оронд нь шинийг барьснаар наадмын өмнө 60 айлын орон сууц ашиглалтад орлоо. Шинэ байрны түлхүүрийг хуучин байрных нь иргэдээс гадна өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад, залуу үеийн төлөөллүүд гардан авлаа. Одоогоос тавь жаран жилийн өмнө баригдсан хуучин орон сууцнуудын эдэлгээний хугацаа аль хэдий нь дуусаж дотор нь хүн амьдрах нөхцөлгүй болжээ. Цаашдаа  иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр аймаг орон нутгийн удирдлагууд, Улсын Их Хурлын гишүүд, бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид хамтран ажилласны үр дүнд ийнхүү хот төлөвлөлттэйгөө  уялдуулан хуучин байруудын оронд орчин үеийн орон сууцны барилгыг сүндэрлүүлж эхэллээ.

“-Энэхүү хөтөлбөрийг аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлж улам олон айлыг шинэ орон сууцтай болгоно” гэж Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал онцолж байна. Эхний ээлжинд ашиглалтанд орсон  60 айлын орон сууцыг “Минж Проперти” компани чанарын өндөр төвшинд барьж иргэдэд хүлээлгэн өглөө.  

 

О.ХИШИГСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?