САМБО БӨХИЙН ХОЛИМОГ БАГУУДЫН “MАЗААЛАЙ” ДЭЛХИЙН ЦОМЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР “БУЯНТ-УХАА” СПОРТЫН ЦОГЦОЛБОРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-07-14  

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох самбо бөхийн холимог багуудын “Mазаалай” дэлхийн цомын анхдугаар тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын цогцолборт зохион байгуулагдаж байна. 

Уг тэмцээнд спортын самбо бөхийн эрэгтэйчүүдийн 68кг, 74кг, +100кг, эмэгтэйчүүдийн 48кг, 56кг, 68кг, байлдааны самбын төрөлд 62кг, -90кг, +90кг-д тус тус 9 хүний бүрэлдэхүүнтэй багаар халз өрсөлдөнө.

Тэмцээний шагналын сан 80.000 ам доллар бөгөөд түрүүлсэн багт 30.000 ам доллар, үзүүрлсэнд 20.000 ам доллар, III байрт шалгарсан 2 багт тус бүр 10.000 ам долларын мөнгөн шагнал, цом гардуулна.
“Улаанбаатар-2019” Дэлхийн холимог багуудын анхдугаар цомын тэмцээний зохион байгуулах хорооны даргаар Самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Д.Гэрэл томилогдсон бөгөөд олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ын дэд ерөнхийлөгч, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч С.Елисеев, FIAS-н Техникийн комиссийн дарга С.Табаков, Самбо бөхийн дэлхийн аваргууд болох Владимир Япринцев, Натик Багиров, Александр Аксенов, Талгат Байшулаков зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж тэмцээнийг сонирхох юм.. Тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, БНСУ, БНХАУ гэсэн багууд өрсөлдөнө.

Тэмцээнийг 21 аймаг 3 хотын телевизүүдийг хамарсан ТВ телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа бөгөөд спорт сонирхогч та бүхэн Юнивиш 74, Ддиш 54 дүгээр сувгаар тус тус хүлээн авч үзээрэй. Мөн онлайнаар  Control TV online телевизийн фэйсбүүк сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

Тэмцээний цагийн хуваарь 
• 10:00 BLR-CHN RUS-MGL KOR - bye
• 11:00 BLR-KOR CHN-MGL RUS - bye
• 12:00 BLR-MGL KOR-RUS CHN - bye
• 13:00 BLR-RUS KOR -CHN MGL-bye
• 14:00 RUS-CHN MGL-KOR BLR-bye
• 15:00 Завсарлага
• 17:00 Нээлтийн ёслол 
• 18:00 Медалийн төлөөх барилдаан 
• 20:00 Шагнал гардуулах ёслол 

Самбо бөх сонирхогч та бүхэн өнөөдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжээрэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?