Нэймар Францын аваргыг орхих шийдвэрээ гаргасан байна. Тэр цаашид Парис Сан Жермэн багийн дасгалжуулагч Томас Тухелийн удирлага дор зүтгэх хүсэлгүй гэдгээ багийн спортын асуудал хариуцсан Леонардод хэлсэн тухай Францын Футбол Пресс сэтгүүл мэдээллээ. -Багийн удирдлагатай муудалцалгүй хоёр тийш болмоор байна гэж 27 настай Бразил довтлогч Неймар хэллээ гэж Леонардо үг алдав. -Францын аварга ПСЖ баг Хятад улсаар үзүүлэн тоглох хөтөлбөртэй. Түүнд ямар ч гэсэн оролцоорой. Үгүй бол торгууль хүлээлгэнэ гэж Томас Тухелийн даалгаврыг, - Энэ даалгаврыг хүлээн авах, биелүүлэх боломжгүй. Америкийн цомын аваргад тоглох үеэрээ авсан гэмтэл хараахан эдгээгүй учир талбай дээр гарч чадахгүй гэж Неймар зөрүүдлээд байна. 2017 онд Парис Сан Жермен багт 222 сая ам.доллар буюу , хамгийн өндөр үнээр ирсэн тэрбээр өнгөрсөн улиралд 28 тоглолтонд гарч, 23 гоол оруулж, багаа аварга болоход тус болсон билээ. Гэвч тэрбээр ПСЖ багаас нүүр буруулж, нуруугаа харууллаа.
Э.ОТГОО