ЛАМПАРД: ЛИВЕРПҮҮЛИЙН ТОГЛОЛТЫН АРГА БАРИЛЫГ ЧЕЛСИД НУТАГШУУЛНА

2019-07-18  

"-Челси" баг одоогоор сайн тоглогчидтой. Тиймээс энэ жилдээ гаднаас тоглогч урихгүй, гэрээ хэлцэл хийхгүй. Багийн бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун. Амжилт ойрхон гэж Sky sport сэтгүүлд ярилцага өгөхдөө багийн дасгалжуулагчаар дөнгөж томилогдсон Лампард хэллээ. -Миний хувьд багийг, дээр нь нэг бүрийг сайн мэднэ. Тэдэнтэй ажиллах миний өөрийн арга барил бий. Тиймээс улирал эхлэхээс өмнө багийн тоглогчидтойгоо сайн ажиллана. Эрч хүч, хурд, тэмүүлэл дүүрэн тоглох багийг бэлдэнэ. Бөмбөгөө алдвал, аль болох түргэн булааж авах. Бөмбөг эзэмшиж буй үедээ түргэн довтолгоог хийж, гоолын боломжийг үүсгэж, хожлын нөхцөлийг бий болгох. Энэ бол миний хамгийн түрүүнд хийх, чиглүүлэх ажил. Лампард шинэ үүргээ ингэж тодорхойллоо.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?