МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2019-07-19  

Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Казахстан улсын Нур-Султан хотод болж буй пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж Дэлхийн аваргын болзол ханган, дэлхийн рекордыг шинэчиллээ.

Тэрбээр 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртэж, 247 кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Өмнөх рекорд 244 кг байсан аж.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны долдугаар сарын 11-21-ний өдрүүдэд үргэлжлж буй бөгөөд 78 орны 400 гаруй тамирчин оролцож байна. 

Манай улсаас энэ удаагийн тэмцээнд паралимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ ганцаар 107 кг жинд хүч сорилоо. Тэрбээр өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн болон Азийн рекорд тогтоосон бол энэ удаагийн ДАШТ-д 247 кг-ыг амжилттай өргөж, ийнхүү дэлхийн рекордыг дахин шинэчиллээ. 

Пара поуэрлифтингийн ДАШТ-ий 107 кг жинд найман тамирчин өрсөлдсөн. Э.Содномпилжээ 247 кг өргөж алтан медаль, мөнгөн медалийг Ираны тамирчин Алиакбар Гарибши 240 кг, хүрлийг Мексикийн Хосе Кастилио 235 кг-ийн амжилтаар тус тус хүртжээ. 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?