Египтийн нийслэл Кайро хотод зохиогдсон Африк Үндэстэний цомын аварга шалгаруулах тэмцээний финалд Алжирын баг Сенегалыг 1:0-ээр буулган авч 1990 оны амжилтаа давтлаа. Тоглолтын 2 дахь минутанд торгуулийн 16 метрийн гаднаас цохисон бөмбөг Сенагалын хамгаалагчийн хөлнөөс хачир авч дээш хөөрөн хаалгачийг хэмжиж, Сенегалын хаалганд уначихав. Өөр гоолын боломж гарсангүй. Харин Сенегалын хувьд 16 метрийн гаднаас осолтой нэг л цохилт хийсэн нь шонгийн гадна талаар өнгөрсөн. Ийнхүү Сенегал 2002 онд финалдаж, ялагдаж байсан гунигт түүхээ дахин нэг удаа мэдэрлээ.
Сонирхуулахад, Африкийн цомын аваргад Английн Премьер Лигт тоглож буй 3 довтлогч багаа ахалж оролцсон. Ливерпүүлийн довтлогч Салах Египтийн багийг, Манчестер Ситигийн довтлогч Махрез Алжирийн багийг, Ливерпүүлийн өөр нэг довтлогч Мане Сенегалын багийг ахалсан. Премьер Лигт Манчестер Сити түрүүлсэн шиг, Махрезаар ахлуулсан Алжирын баг Африк Тивийн цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.
Э.ОТГОО