Талбайн захад түрэгдэж ирсэн. Уначихна даа гэж л анхандаа бодогдсон. Маш түргэн зайлж хүчийг нь дагуулж татсан. Ялсандаа нэг л үнэмшиж өгөхгүй л байсан. Сайхан барилдаан болсон шүү гэж 13 дахь өдрийн барилдаанд нэг ч унаагүй явсан их аварга Какурюг өвдөг шороодуулсан Томоказе NHK-д ярилцлага өгөхдөө онцоллоо. Какурю аваргыг нэхэж явсан Хакухо энэ боломжийг алдсангүй. Тэрбээр 21 барилдахдаа нэг л удаа унаж үзсэн Мугрогийн толгойг нь уургалан дугтарч унаган хөнгөн ялалт байгуулснаар Какурютай оноо, даваа тэнцлээ. Сүүлийн өдөр хоёр аваргын хэн давсан нь түрүүгээ нэмнэ. Какурюгийн хувьд 5 удаа, Хакухо 42 удаа цом өргөсөн.
Э.ОТГОО