ХОЖИЛ БИДНЭЭС НҮҮРЭЭ ДАХИН БУРУУЛЛАА

2019-08-19  

Бид бүх талаар давамгайлсан боловч, хожлын 3 оноогоо халаасалж чадсангүй. Стеерлинг гоолын салхийг хагалж 1:0-ээр тэргүүллийг авчирсан. 1:1 болсон үед ч Бруйны хөндлөн дамжуулалтыг Агуэро чихэж харьцааг мөн л 2:1 болгосон. Би 3 минут тутамд хаалга руу чиглэсэн довтолгоог хийж байсан бол Тоттенхэм баг ердөө л 30 минут тутамд нэг довтолгоо хийсэн статистик үзүүлэлт бий. Тийм 3 довтолгооны 2 нь гоол болсон нь тун гунигтай. Төгсгөлд Жесусын хийсэн гоолыг үл тооцсон нь Аваргуудын Лигийн хасагдах шатанд Тоттенхэмтэй хийсэн тоглолтыг санагдууллаа. Эцсийн дүнд 2:2-оор тэнцэж, эвийн гэрээ байгууллаа. Манай багийн хувьд довтолгоо, хагас хамгаалалт, холболт бүгд сайн. Гагцхүү хаалгач тун тааруухан тоглолоо. Ингэж хаалгаа хамгаална гэж байхгүй. Довтлогчийн хөдөлмөр талаар нэг болж байна гэж Гвардиолла Хэвлэлийн бага хурлын үеэр тоглолтоо дүгнэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?