Манчестер Юнайтед багт 4:0-ээр хожигдсон гарааны хүнд цохилтоос тоглогчид маань гарч чадахгүй байна. Ээлжит цохилтыг Супер цомын финалд Ливерпүүлэс амссан. Бидэнд илүү боломж байсныг ашиглаж чадаагүй. Тэр бүхний горыг амсаж байна. Премьер Лигийн 2-р тойрогт Лэйстэр Сити багийг 1:0-ээр хожиж, тоглолтыг хошуучилж байсан ч, эцсийн дүндээ 1:1 -ээр тэнцлээ. Гурван тоглолтонд хоёр хожигдож, нэг тэнцсэн нь тун хангалтгүй үзүүлэлт. Ядаж байхад гол өрсөлдөгч Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм, Арсенал багууд бүгд хожигдолгүй урагшилж байна. Бидэнд аз дутлаа. Дээр нь тоглогчдын сэтгэл зүй тааруухан байна. Челси багийн ахлагчаар тухайн цагтаа тоглож байгаад, энэ улирлаас төрөлх багаа дасгалжуулах болсон Лампард ингэж дүгнэлээ.
Э.ОТГОО