ГВАРДИОЛЛА, АГУЭРО НАР ЮУНААС БОЛЖ МАРГАВ

2019-08-21  

Тоттенхэмийг талбай дээр хүлээн авсан үдэш тэр маш ихээр шаналсан. Аваргуудын Лигийн хасагдах шатанд өнгөрсөн дөрөвдүгээр сард Тоттенхэмийг 4:3-аар хожсон ч нийлбэр дүнгээр хасагдаж байсан. Тэдний нэмэлт цагт оруулсан 5 дахь гоолыг ВАР-аар харж тооцоогүй бол энэ үдэш ч Жесусын 94 дэх минутанд оруулсан гоолыг мөн л тооцоогүй.

Тоглолтын 2 дахь гоолыг оруулсан Серхио Агуэрог суулгаж, Жесусийг талбайд гаргасан тэр мөчид зөрчил үүссэн. Гвардиолла зандарч, Агуэро бууж өгөлгүй зөрсөн.

Энэ бол Жесусын 3 дахь гоол орсны дараа Агуэро суудлаасаа бууж ирэн дасгалжуулагч Гвардиоллатай эвлэрсэн нь сэтгүүлчдийн дуран хараанаас мултраагүй. Жесус гоолдсон. Баг нь 3:2 -оор тэргүүлж эхэлсэн учир Агуэро сэлгээг зөвшөөрсөн байх магадлалтай. Гэвч видео бичлэг үзсэний эцэст гоолыг хүчингүйд тооцсон. Манчестер сити 2:2 Тоттенхэм. Тэнцсэнээр оноогоо хуваасан.

 

Э.ОТГОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?