П.ЧУЛУУНБААТАР : ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЗҮТГЭЛТНҮҮД БИД НЭГДЭЖ ЧАДВАЛ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛНЭ

2019-08-22  

Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд амжилттай боллоо. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас эмэгтэйчүүдийн 53 кгын жинд  “Хилчин” спорт  хорооны тамирчин спортын мастер Н.Анударь мөнгөн медаль хүртэж Монгол Улсын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг нэгээр нэмлээ. Тэрээр 2013 онд “Чимээгүй гавьяат” дасгалжуулагч П.Чулуунбаатарын удирдлага дор бэлтгэлээ эхэлж тив дэлхийд өнгөлсөөр яваа. Дасгалжуулагч П.Чулуунбаатартай  ярилцсан юм.

Өдрийн мэнд. Бэлтгэлдээ орох гээд яарч байна уу та?

Бөх сонирхогч Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд  бэлтгэл сургуулилтгүй өдөр тун ховор. Өглөө гараад үдшийн бүрий болсон хойно харьдаг.  Шат шатаар үргэлжилсэн тэмцээн уралдаан гэсээр нэг л мэдэхэд 20 жил өнгөрсөн байна.

Таниас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Болох уу ?

Бололгүй яахав.

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  боллоо. Та хэр сэтгэл хангалуун байна?

Н.Анударь маань залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 дэхь медалийг эх нутагтаа авч ирлээ. Багшийн хувьд сэтгэл хангалуун байна. 2013 онд Э.Даваачимэг маань залуучуудын дэлхийн аварга болсоны дараа  Н.Ану-Дарь 34 кгтай жаахан охин эмээтэйгээ анх ирж байлаа. Багийн маш хөдөлмөрч, хэлсэн үгийг сайн хүлээн авч, бэлтгэл сургуулилтаа хийснээр энэ амжилт гарлаа. Миний охидыг маш гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг.

Эхний даваанд гоц мөргөж Казахстаны тамирчин Ассилзат Сагымбаг 10.00  харьцаатай ялсан?

Тиймээ. Энэ барилдааны дараа Хятадын бөхтэй  маш хүнд барилдаан хийсэн. Сүүлийн 10 секундэд ялалт авсан.

Аваргын алтан медалийн төлөөх барилдааны өмнө зөвлөгөө өгөх боломжлдсонуу. Өнгөрсөн Будапештийн ДАШТ-ий  аварга  Харүна Окүнатай ойр  барилдах боломж байсануу ?

Маш сайн барилдсан. 7:2 –оор ялагдсан.  Өөртөө л жаахан буруу өгч байлаа. Хажууд нь байсан бол алтан медаль авах ч боломжтой байсан.

Аливаа зүйлс цахимжаад, интернет хэрэглээ ихэсснээс болж бид цахим орчинд гарах мэдээлэл, шүүмж зэргийг  хамгийн хурдан авах болж. Та яагаад ДАШТ-д яваагүй юм бэ. Зардал олдоогүй улмаас охид чинь машинаар олон хот дамжиж дасгалжуулагчгүй ДАШТ-д явсан гэдэг үнэн юм уу?

Монголын шигшээ баг тамирчид эрэгтэй7,эмэгтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй багш Батдарханаар удирдуулж Эстоныг зорьсон. Манай охидын хувьд Алдар спорт хорооны дасгалжуулагч Хосбаяр багшийн шавьтай хамтдаа явсан. Яагаад ийм асуудал үүссэнг хэлэх ёстой байх.  Хоёр охиноо явуулах мөнгө хайсаар захьсан билет маань зөрүүнд орж үнэд орсон. Ингэж явсаар ахиад л чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Сумьяабазар аваргаасаа мөнгө авч үнэд орсон билетаа авсан. Хугацаа алдаж байхаар эрт л хандах байсан  юм билээ. Олон дахин авахаар хүн санаа зовдог юм аа бас Инээв. Бид Монголоос 12 – ны өдөр нисэх билет захьсан байсан. Гэтэл тийз захиалгын ажилтан билет үнэтэй байна гэдэг шалтгаанаар 13 ны өдөр болгон  хойшлуулсан юм. Мэдүүлэгтэээ  12 ны өдөр тэмцээн болох газраа очих ёстой.   Гэтэл нэг өдрийн хугацаа алдаж очиж  явах, ирэх болон багшгүй  дэвжээнд гарсан шалтгаан үүсэн л дээ. Энэ миний буруу. Буруугаа  би хүлээж байна. Машинаар Монголоос гарсан гэдэг зүйл яриад байгаа. Энэ тийм хүнд  асуудал биш. Бид ч тэр жүдо, боксынхон ч  аль хямдаа бодож  машинаар хил давж  Эрхүү, Москваар дамжаад  л явдаг. Үүнийг буруутгаад байх зүйлгүй.  Миний 20  жил л туулсан амьдрал.

Гол яригдаад байгаа зүйл Н.Анударийн  медалийн төлөөх барилдаанд дэвжээний буланд багш гарсангүй гэх?

Дархаа багш маань үндсэн бүрэлдэхүүнээ ахалж явсан. Тэмцээний үндсэн дүрэм гэж бий. Байр, хоол гээд бүх зүйл нарийн системтэй. Манай охидоос бусад жингийн тэмцээн дуусч тамирчид, дасгалжуулагчид нисэх өдөр нь тулсан тул  буцсан. Үүнээс шалтгаалж буланд багшгүй гарсан. Уг нь Д.Сумьяабазар аварга маань 6  сая төгрөг надад өгсөн. Энэ манай хоёр шавь болон миний  зардал байсан. Гэвч билет захиалганд хүндрэл гарч тулгаж тийзээ тулгаж авсан болохоор  үнэ өссөн. Үүнээс шалтгаалж миний бие явж чадаагүй юм. Энэ жилийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байр хоолны зардал гэж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр хувиасаа 12 сая төгрөг баг тамирчиддаа өгсөн. Энэ дашрамд баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

Д.Сумьяабазар ерөнхийлөгчийг баг тамирчиддаа тусладаггүй гэх мэдээлэл ч гарсан?

Тийм зүйл огт байхгүй. Миний хувьд Уул уурхайн яамнаас бараг салддаггүй дээ. Инээв Сумьяа аваргаасаа мөнгө авах гээд л  очиж байгаа нь тэр.  Өнөөдрийг хүртэл надад нэг ч удаа боломжгүй гэх үг хэлж байгаагүйд баярладаг юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд охид минь явах болоход   дэд ерөнхийлөгч(Дүүнэй) Гансүх хувиасаа 7сая гаруй мянган төгрөг өгч байлаа. Гадуур яриад байгаа зардал мөнгөнд тусалж дэмждэггүй зүйл огт байхгүй.  Дагвадорж  аварга  ч ерөнхийлөгчөөр ажилладаг байхдаа их тусалдаг байсан.  Монголын чөлөөт бөхийн холбоо аль чадахаараа тусалж ажилладаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах охид  багшийнхаа бургуугаас болж   билетээ хоцроож дамжиж явсан

Монголын чөлөөт бөхийн холбоо зөвхөн надад бус олон тамирчин дасгалжуулагчдад яг адил тусалж л яваа.

Өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх тамирчдаа хувцасаар хангах бэлтгэл сургуулилт гээд удирдсан холбоо учир байнга л тусалдаг. 2016  онд бүр хүнд нөхцөлд орж л явлаа.  Грекд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа өрсөлдөх гээд оччихсон байсан. Бас л байр, хоолны мөнгө асуудалтай.   Гэтэл тэмцээн зохион байгуулагч талаас 5 хоногийн  байр хоолны мөнгөө гэж сандаргаад(Инээв) энэ асуудалд ч  нарийн бичгийн дарга Батбаяр маань  мөн л хувиасаа  бүх тамирчдын хураамж байр хоолны мөнгө гээд 10  гаруй сая төгрөг шилжүүлж өгч шийдсэн Энэ мэт олон асуудал тэмцээн болгонд л үүсдэг.

Насанд хүрэгчдийн шигшээ баг биш л бол  тамирчид тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгө хэцүү байдаг?

Тиймээ. Нэг үеэ бодоход энэ спортыг дэмжигч спонсорууд их болж. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөр үе гээд ихэнх тамирчид  зардалаа дааж тэмцээндээ өрсөлддөг.  Яг шигшээ багийн бүрэлдэхүүнд байгаа тамирчдын зардалыг шийдэх асуудал бол байдаг л байх. Үүнд улсын нэгдсэн бодлого маш чухал. Насанд хүрэгчид, улсын шигшээ багийн тамирчид ч зарим тохиолдолд зардал мөнгөө хувиасаа гаргаж тэмцээнд оролцдог. Б.Номинд асар их нөөц боломж бий

Таны шавь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номингийн амжилт жаахан зогсчихлоо. Бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ?

Номин маань дэлхийн тамирчин. Түүнд асар их нөөц бололцоо бий. Би бодохдоо Пүрэвбаатар багш минь урд хөршид ажиллаж, амьдарч байгаа. Номинд маань хэлж туслах хүн цөөдөөд байна уу гэж хараад байгаа.  Миний шавьд асар их нөөц боломж байгаа. Өөрийгөө жаахан дайчлаад өгвөл олимп, дэлхийгээс медаль авах бүрэн боломж бий.

Эсэргээрээ таны шавь Т.Түвшитулгын бэлтгэл ойрын  жилүүдэд жигд сайн байгаа?

Бооёо маань маш их хичээж байна. Өөрт байгаа бүхий л хүч нөөц бололцоог амжилтын төлөө зориулж хөдөлмөрлөж байна. Зорьсондоо хүрэх байх.

Нурсултны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлхэд цөөн хоног үлджээ. Та хэр итгэл тээж байна?

Миний бие бас л Монголын чөлөөт бөхийн холбооны нэгэн өмч шүү дээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадмаас медаль авбал чөлөөт бөхийн спортыг сонирхогч хүүхдүүд ихэснэ. Энэ  нь манай спорт хөгжиж байгаан шинж. Ер нь Монголын чөлөөт бөхийн зүтгэлтнүүд маань хоорондоо эвтэй байвал чөлөөт бөхийн спорт яах аргагүй Монголын №1  спорт гэдэгтэй хэнч маргахгүй. Бид эвтэй байж л дэлхийд тэргүүлнэ.

Монголын спортын сэтгүүлчдын төлөөлөл таныг дараагийн олимпийн циклийн эмэгтэй шигшээ багийн гол цөм гэж хардаг?

Баярлалаа. Сүүлийн жилүүдэд дан эмэгтэй хүүхдүүдтэй ажилласан байна. Эрэгтэйгээс эмэгтэй  тамирчид илүү амар санагдаж эхэлсэн.

Хэрэв та шигшээ багт ажиллавал  хамтрагч чинь хэн байвал зүгээр вэ?

Бүдүүн Дандар минь байвал. (Инээв) Гэхдээ цаадах чинь эрэгтэй шигшээ багт тохиромжтой санагддаг. Миний нэг бодол байдаг юм. Дандараа хүнд жинд ажиллуулж  Пүрэвбаатар ах шигшээ багийн хөнгөн жинд ажиллавал  зүгээр санагддаг. Мөн манай Баянхонгорын Мөнхдуулдах,  Батдархан нарын залуу үеийн төлөөлөл байна. Алт, мөнгөн үеийн төлөөллөөс зөвлөгөөтэй залуу үе ажиллах  өдөр ирэх байх аа. Одоо шигшээ багт Батзориг, Ууганбаяр нарын залуус ажиллаж байна. Энэ тун зөв хэрэг.

Чөлөөт бөхийн спортод нэгэн сайхан үйл явдал боллоо. Риогийн олимпийн наадмаар ажиллах эрхээ хасуулсан гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дэвжээнд гарах эрх нээгдлээ?

Маш их баяртай байна. Бид боддог юм. Манай Цогоо ах үнэхээр агуу тэвчээртэй хүн юм. Дэлхийн шилдэг бөх байсан. Мөн шилдэг дасгалжуулагч. Амьдралаа энэ спортод зориулчихаад дэвжээнээ гарахгүй байна гэдэг хамгийн том шийтгэл юм л даа. Тэр хүн тэвчиж чадсан. Монголын чөлөөт бөхийг Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяргүйгээр төсөөлхөд бэрх.

Таныг “Чимээгүй гавьяат” гэдэг. Холбоо таныг нэг ч удаа гавьяатад тодорхойлж байгаагүй юм уу?

Би  гавьяа шагнал нэг их боддоггүй юм.  Монголын чөлөөт бөхийн холбоо гавьяатад тодорхойлсон шүү.  Алга л байна. (Инээв) Нэг зүйл бодож үлгэрлэж явдаг. Манай Т.Сүхбаатар Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр  гээд ах нар минь байна. Үнэхээр бүх зүйлийг 00 эхэлж өнөөдрийг хүрсэн. Одоо эргээд хархад   шавь нар нь нэгээр биш олноор гавьяат болж тив, дэлхийд танигдчихсан. Би энэ хүмүүсийн хажууд  дөнгөж эхлээд явж байгаа залуу үеийн төлөөлөл. Ах нараасаа их ч олон зүйл сурч явна даа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Puunee:Hosbayar gej horhoi Batbayar duug yu Ch ugduggui yaj Ch tusaldaggui geed ****aad bainga Facebook deeree bicheed baidag. Getel hangalttai tus dem uzuuldeg yum baina shdee. Sumya Dagvaa 2 sain baina a. Holbooniu zaluuchuud chimeegui hudulmurluj bagaan bn. Amjilt husye. Hutsmal ****nuudiig bitgii toogooroi. 2019-08-22
Аагии:Бүх спорт холбоодын удирд**** нариин бичгиин дарга нар өөрсдиинхөө хувиин кармааг сэгсрээд л зүтгэж бгаа харин тэр бүгдииг нөгөө талаас нь хувиинхаа харицаагаар үгүйсгэх хэсэг хорчингууд бүх спортын холбоод дотор бдаг нь нууц биш 2019-08-22
Зочин:Аавийн хүү охнийг алаг үзэж байна даа? Сумьяа аварга өсвөр үе залуучууддаа адилхан мөнгө өгөх хэрэгтэй. Өөрийг найз Баатарт мөнгө өгдөг өөр хэнд мөнгө өгсөн юм. 2019-08-22
Болд:Худлаа шаасан худлаа гарууд. Давгадорж аварга Сумьяабазар аварга нарийн доор ажиллаж байгаа хүмүүс л эд 2- аваргийн нэр хүнд эд мөнгийн ямарч сэтгэлгүй үрэж бодлого ажиллаж байна. 2 аваргын ард түмэнд муухай харагдуулах бодлого барьж байгааюм шиг л байна 2019-08-22
Болд:Хосбаяр дасгалжуулагч зөв ярьж байгаа Үнэнг хэлсэн хүн шүү? Бусад дасгалжуулагч нар яагаад үннийг хэлэхүй бхйна. Яг шавь нар чинь чамшиг хулчигар болно шүү? 2019-08-22
Зочин:Дээрээ суудалаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй шүү? Бүх юм үнэ байх ёстой. Сумьяа Батбаяраас өөр багштай үнэ сэтгэлээсэй ярьж үзээч. Багш нар Сумьяа аваргатайгаа золгож ярилцах гэсэн чинь Бослого гаргах гэж байна өргөх бичиг өгөх гэж байна гээдл .......... Тэгээд золгож чадаагүй ярилцаж чадаагүй шүү? 2019-08-22
Чука.:Сумъяа,.Дагваа 2-оос мөнгө авч тэмцээнд явсан багш нар нэрээ бичээд явчих. 2 аваргынхаа нэр хүндийг хамгаалцгаая. 1.Чулуунбаатар 2.Баатар СХД дасгалжуулагч. 3. Ингээд нэрээ бичээд яваарай манайхаан 2019-08-22
Зочин:Манай улсын бодлого байхгүй нэг нам нь овоо ажил хийгээд дуусайгүй байхад 4- н жил нь дуусан нөгөө нам нь зогсоон......... Чөлөөт бөхийн холбоод яг адилхан хийсэн ажлийг нь үнэгүй хэлсэн үгийн хэрүүл болгоод ???? Болохгүй бол багш нараа хооронд нь алим шидэн хэцүү хэцүү??? Одоо бол холбоо ямар ажил хийхээ мэдэхгүй? 2019-08-22
Jigden lkhagvasuren:Poland open тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баттулга болон багш нар, баг тамирчиддаа баярлалаа. Хамтын хүч ялалт, эвтэй бол хүчтэй шүү манай чөлөөтийнхөн. 2019-08-22
zochin:Chuka 2 nuurtei khudalch baij bolokhguidee! temtseend khuukhed oruulakhgui gej bna! pida jungo batbayr utsaa ava khgui ,uriad zovooj bna khugiin khulgaich geed l yriad ordon dotor yvj bsan chini odoo yu2 genee? bur khosoo akhaa ta batbayrluu yridaa sain bich geed l utsaar yrij baikhiig neg bish nileen olon chikh sonssondoo!!! iim doldoi khudalch khulchgar baival aziin shoo buruu kharchikhdagh yum genelee shuu Chuka 2019-08-23
Namuun:ААВ МИНЬ миний чиний шавь гэж ялгалгүй үргэлж чадхаараа хүнд тус хүргэж, хэнд ч муу санадаггүй хүн. Аав минь шудрага явсныхаа төлөө сонинд шударгаар өөрийн бодлоо хэлснийхээ төлөө өнөөдөр өөрийг нь сайн мэдэх итгэж явдаг хүн нь энгэж хэлнэ гэж даанч бодсонгүй ээ хосоо ахаа Хосбаяр Цэрэнбаатар та хэн нэгнийг унагаах гэсэн мунхагийн туйлширлаасаа болж өөрийн эрхэм дүүгээ гүтгэж доромжлох нь тэнэг хүний л хийх үйлдэл байх БИ ААВЫГАА ДОМЖЛУУЛХЫГ ХАРААД БАЙЖ ЧАДСАНГҮЙ ЭЭ ХҮН ГҮТГЭХ ХУУЛЬТАЙ БАЙДЫН ШҮҮ 2019-08-23
zochin:chuka duu sain ajillaj bgaa .gehdee sumaya batbayar nariin ****haltaar l bichsen yum shig bndaa . 2019-08-23
хорлоо:puunee гэдэг юу ч мэдэг амьтан минь чи Хосоо ахыг хорхой гэж дуудах нь битгий хэл сонсох ч тийм хүн биш уралдаан, тэмцээнд мөнгө төгрөг өгч туслаж байгааг нь чи харсан болоод олон долоон юм солиорч байна уу чаддаг юм бол чи Хосоо ахтай уулзаад нэг удаагийн уралдаан тэмцээнд явахад нь бүх зардлыг нь даачих чамайг харъя 2019-08-23
Zochin :2 nuurtei baij bolnoo ingej **** dolooj bolohgui l baih shuu Chuka yag l uneniig ni heleed u****h bagsh da****ljuulagch baidaggui horboo uy daa Tserenbaatar khosbayar iim 2 nuurtei baisan bol duugee ****wi naraa hol abj yabah baisan daa neeree Chuka chi bolij uzeerei heleh muu ug unendee oldohgui bainaa chamd 2019-08-23
od sar:kkk mash ih l demjij bgaa daa Orhon Lhamgarwaa 2 hvrtel tusalj l bdag bsan daa egnee vgvisgehee bolooch icheech arai archaagvi bga yum bishvv 2019-08-23
Зочин:Саяхан Хосоо ах Пүрэвбаатар ах гээд л естой төрсөн ах дүү нар шиг тэмцээдл явсан одоо ах нь муухай харагдаад бяргүй болсон байна уу? Сумьяа Батбаяр хоер сайхан харагдаад бяртай байна уу? Энэ хэрүүл биш юм байгаан Чука Хосоо ахаа сонсох л естой. Хосоо жижиг харагдаад САЙД том харагдсан байна даа?Хоорондоо уулз??? Гэхдээ хэрүүлд хүүхэд оролцуулаж болохгүй шүү? 2019-08-23
Зочин:Энэ хоерын хэрүүл юунаас болов Сумьяа аварга холбооны ажиллаа сайн хийдэг бол ийм асуудал гарахгүй. Хүний үгээр ажиллаа явуудаг хүн ийм л асуудал гаргаж байгаа юм. Хэдэн багш шүүгч нар 2- хэсэг болгосон өөрөө сахилга батаа сайжруулах хэрэгтэйСАЙДАА; уул нь энэ бол жижиг асуудал юмаа. Таныг хараад олон хүн амь зогоож амьдарч байна уу? Холбооны ажил хий доороо ажилдаг хэрүүлийн бузараа явуул сэтгэлтэй хүн ажиллуул бас цалинг өг...??? 2019-08-23
Зочин:Сайдын сахилга батыг сайжируулдаг хэн бэ? Гэж бодож байгаа бол естой уучилаарай: ажилчидынхаа цалинг өг. Хүүхэд алга үэж болохгүй шагнал манай танай гэж болохгүй багш нартай хайртай бай чиний дайсан биш чиний шадар цэрэгүүд шүү дээ 2019-08-23
Setgegdel:Чука багш мундаг шүү. Жинхэнэ бор зүрхээрээ яваа мундаг хөдөлмөрч хүн. Түүнтэй маргах хүн байхгүй. Бодит үнэн процесс бичсэний төлөө Батбаяр Сумъяа аваргын үзэн ядагч нар хэмлэхээсээ ичицгээ!! . Хар хэл амны уурхайнууд Хосоо ба түүний хорхойнууд!! 2019-08-23
Зочин:Чука сайн сайн муу гэсэн хүн алга хүний төлөө ийм багш цөөн 2 хөдөлмөр ч хүн хоорондоо эвтэй байх хэрэгтэй? Чука хүн магтаж болно худлаа магтаж болохгүй . Өөрсдийн хариуцалгүй үүл ажилгаа явуулчаад байхад Батбаяр ах 12.000.000 төгрөг өглөө гэж шааж болохгүй шүү? Сумьяа Батбаяр Гансүх нар зөвхөн Чука-. д 20- гаруй сая төгрөг өгсөн байна. Бусад нь яаахам ??? Хөгийн **** нар олон багш тамирчид ээж аав нар мөнгөгүйгээ тэмцээн явж чадаагүй. Хөдөө бүүр мөнгө олдохгүй...? Сумьяа Батбаярт таалагдвал мөнгөтэй болж тэмцээнд явах юм байна даа? Дасгалжуулагчийн анхааралд сонинд худлаа магтаж ярилцалга өг! Хушуу хошногоо худал зөвхөн Сумьяа Батбхяр 2- т 2019-08-23
boldoo:Sumiyabazar gj gaitai pi****a bnaa. Ajlaa ugvul taarna 2019-08-23
Зочин:Сайн тогтож уншхаар Чукаагын охидуудад холбоон 1жилд 20 гаруу төгрөг өгсөн юмаадаа.Тэрэнд Хосоо уурлаад байна гэж ойлголоо.Эсвэл Сумъяа дээр бичсэн хүн шиг бусад багшууддаа юм өгдөггүүмуу,сая тэмцээнд явсан яасымбээ. 2019-08-23
Зочин:Сумьяа Батбаяр хоер Сүхбаатар Баатар Чулуунбаатар гурван багшд мөнгө өгсөнб.а Бусад багш нараа адилхан эрх тэгш хувиарлах хэрэгтэй. Холбоо хэдэн багшнараа аятайхан аваад явьж чадахгүй байна. 2019-08-23
Сайд:Сайд аа гараа атгаад өөрөө холбооны ажиллаа хий чадахгүй бол өгБаяраа Цогтбаяр допинг идсэн Орхон бас одоо нэг бхагий идсэн ялаа хүлээж байга. Сахилга байх хэрэгтэй эдгээр хүмүүсийн торгуулийн мөнгийг өөрсдөөр нь төүүлэх хэрэгтэй. Цогтбаяр Баяраа хоер дасгалжуулагч сахилга бат алдсан хүмүүс. Эсэргээрэй тэр 2 ард түмний баатар.50.000 $ их мөнгө Орхон 30.000$ одоо нэг нөхөрийн бас торгууль ирнэ. Тэгээд эдгээр хүмүүс зүгээрл яваад байх юмуу? Сайдааа Баяраа Цогтбаяр 2- оос болж хэдэн эх эцэг нар 1- г хүн 4.500.000₮ шатсан Залуучуудийг дэлхийн аваргад орох эр эм багаарай онгоцны билетээр хохирсон сайдаа та мэдэр үү?сахилга бат хэрэгтэй та өөрөөсөй эхлэх хэрэгтэй та ажиллаа бүү тасал хүнд ажиллаа битгий ацаглаа. Батбаяр бас Буяад бүү ацаглаа 2019-08-23
Зочин:Монголд урвагч нар олон байгаа 2019-08-23
Хийтмэн:Аливаа спорт холбоо гэдэг гишүүдийн хандив тусламж дээр л тулгуурлан санхүүждэг. Харин ч энэ чөлөөтийн холбооны нөхдүүд өсвөр залуучуудаа их бага гэлтгүй мөнгө хөрөнгөөр дэмжээд туслаад явдаг юм байна. Харин тэр Хосбаяр гэж нөхөр байнга холбоо руугаа дайрч доромжилж байдаг бололтой. Ингэж байгаа хүнд хэн дэмжлэг үзүүлэхэв дээ. Ойлгомжтой. Хосбаяр Цогтбаяр 2 ч дээ Допинг шахахаас өөрийг хийж чадахаа больсон юм байлгүй. Өсвөр залуучуудын аваргад багийн дүнгээр байр ч эзлэхээ больж. Цээжээ дэлдээд л яваад байхаар аргагүй биз. Насанд хүрэгчдийн улсын аваргад эрэгтэй баг нь түрүүллээ гээд онгироод байх юм. Үйтүмэн, Бямбадорж, Цогбадрах гээд дандаа гаднаас авсан Дүвчин, Намшир, талийгч Пүүжээ нарын шавь нар. Мандахнаран бараг бөх болсон хойноо Төв аймгаас Зоригоо дээрээс ирсэн. Цэрэнчимэдийн багш Дамбаа гэж залуу байх ёстой. Орхон бол гарцаагүй шавь нь. Гэхдээ тэр хүүхдээ өөрсдөө Допинг идүүлээд олон хавар нэгэндээ гэгчийн үлгэр болчихлоо доо. Цогтбаярынх нь эрх сэргэж харин овоо. Хөх хотод спортын дунд сургуульд багшилсан нэртэй цаг нөхцөөх шив. Ямар шалтгаанаар Хөххот явсан нь бас л сонирхолтой. 2019-08-23
Bayra:Ene 2 taltai yumdaa chuka bagshiin talaas bol zuw shude demjeed mungu uguud temtseend ywuulaad bhad ni uguugui geltei bish bor zurheerei sn ajilaj bgaa mundag zaluu .nuguu talaas hosoo bagshiin tumen zuw chuluut buhiin holboo ajilaa sn hiij chadahgui bgaa bolood iim asuudal uusch bgaa bh uswur zaluuchuudiin delhiin awargad huuhduud zardalgui ged ywaj chadahgui uldej bna holboo teguul aawiin huu ohinikg alag uzehgui adilhan bugdiig ni ywuulaach mungu ugch demjsen bagsh nar gants hoer l yum bna busad ni yhiin 2019-08-24
Зочин:Алдарт штангынТөрөө гэдэг сайн багш байлаа. Орхоны багш Цогтбаяр багштай их найз Төрөө бурхан болж Цогтбаяр Хөххот явлаа. 2019-08-26
Дөк:Бямбаринчингийн Баяраа гэж гавъяат **** ****гийн эхнэр хүүхэд нь гэж ямар юм бна? Айлын амьдрал бусниулчихаад л доромжлоод яваа гайгүй ээ нэг өдөр шившиг болгоноо. 2019-09-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?