Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд амжилттай боллоо. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас эмэгтэйчүүдийн 53 кгын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин спортын мастер Н.Анударь мөнгөн медаль хүртэж Монгол Улсын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг нэгээр нэмлээ. Тэрээр 2013 онд “Чимээгүй гавьяат” дасгалжуулагч П.Чулуунбаатарын удирдлага дор бэлтгэлээ эхэлж тив дэлхийд өнгөлсөөр яваа. Дасгалжуулагч П.Чулуунбаатартай ярилцсан юм.
Өдрийн мэнд. Бэлтгэлдээ орох гээд яарч байна уу та?
Бөх сонирхогч Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд бэлтгэл сургуулилтгүй өдөр тун ховор. Өглөө гараад үдшийн бүрий болсон хойно харьдаг. Шат шатаар үргэлжилсэн тэмцээн уралдаан гэсээр нэг л мэдэхэд 20 жил өнгөрсөн байна.
Таниас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Болох уу ?
Бололгүй яахав.
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Та хэр сэтгэл хангалуун байна?
Н.Анударь маань залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 дэхь медалийг эх нутагтаа авч ирлээ. Багшийн хувьд сэтгэл хангалуун байна. 2013 онд Э.Даваачимэг маань залуучуудын дэлхийн аварга болсоны дараа Н.Ану-Дарь 34 кгтай жаахан охин эмээтэйгээ анх ирж байлаа. Багийн маш хөдөлмөрч, хэлсэн үгийг сайн хүлээн авч, бэлтгэл сургуулилтаа хийснээр энэ амжилт гарлаа. Миний охидыг маш гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг.
Эхний даваанд гоц мөргөж Казахстаны тамирчин Ассилзат Сагымбаг 10.00 харьцаатай ялсан?
Тиймээ. Энэ барилдааны дараа Хятадын бөхтэй маш хүнд барилдаан хийсэн. Сүүлийн 10 секундэд ялалт авсан.
Аваргын алтан медалийн төлөөх барилдааны өмнө зөвлөгөө өгөх боломжлдсонуу. Өнгөрсөн Будапештийн ДАШТ-ий аварга Харүна Окүнатай ойр барилдах боломж байсануу ?
Маш сайн барилдсан. 7:2 –оор ялагдсан. Өөртөө л жаахан буруу өгч байлаа. Хажууд нь байсан бол алтан медаль авах ч боломжтой байсан.
Аливаа зүйлс цахимжаад, интернет хэрэглээ ихэсснээс болж бид цахим орчинд гарах мэдээлэл, шүүмж зэргийг хамгийн хурдан авах болж. Та яагаад ДАШТ-д яваагүй юм бэ. Зардал олдоогүй улмаас охид чинь машинаар олон хот дамжиж дасгалжуулагчгүй ДАШТ-д явсан гэдэг үнэн юм уу?
Монголын шигшээ баг тамирчид эрэгтэй7,эмэгтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй багш Батдарханаар удирдуулж Эстоныг зорьсон. Манай охидын хувьд Алдар спорт хорооны дасгалжуулагч Хосбаяр багшийн шавьтай хамтдаа явсан. Яагаад ийм асуудал үүссэнг хэлэх ёстой байх. Хоёр охиноо явуулах мөнгө хайсаар захьсан билет маань зөрүүнд орж үнэд орсон. Ингэж явсаар ахиад л чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Сумьяабазар аваргаасаа мөнгө авч үнэд орсон билетаа авсан. Хугацаа алдаж байхаар эрт л хандах байсан юм билээ. Олон дахин авахаар хүн санаа зовдог юм аа бас Инээв. Бид Монголоос 12 – ны өдөр нисэх билет захьсан байсан. Гэтэл тийз захиалгын ажилтан билет үнэтэй байна гэдэг шалтгаанаар 13 ны өдөр болгон хойшлуулсан юм. Мэдүүлэгтэээ 12 ны өдөр тэмцээн болох газраа очих ёстой. Гэтэл нэг өдрийн хугацаа алдаж очиж явах, ирэх болон багшгүй дэвжээнд гарсан шалтгаан үүсэн л дээ. Энэ миний буруу. Буруугаа би хүлээж байна. Машинаар Монголоос гарсан гэдэг зүйл яриад байгаа. Энэ тийм хүнд асуудал биш. Бид ч тэр жүдо, боксынхон ч аль хямдаа бодож машинаар хил давж Эрхүү, Москваар дамжаад л явдаг. Үүнийг буруутгаад байх зүйлгүй. Миний 20 жил л туулсан амьдрал.
Гол яригдаад байгаа зүйл Н.Анударийн медалийн төлөөх барилдаанд дэвжээний буланд багш гарсангүй гэх?
Дархаа багш маань үндсэн бүрэлдэхүүнээ ахалж явсан. Тэмцээний үндсэн дүрэм гэж бий. Байр, хоол гээд бүх зүйл нарийн системтэй. Манай охидоос бусад жингийн тэмцээн дуусч тамирчид, дасгалжуулагчид нисэх өдөр нь тулсан тул буцсан. Үүнээс шалтгаалж буланд багшгүй гарсан. Уг нь Д.Сумьяабазар аварга маань 6 сая төгрөг надад өгсөн. Энэ манай хоёр шавь болон миний зардал байсан. Гэвч билет захиалганд хүндрэл гарч тулгаж тийзээ тулгаж авсан болохоор үнэ өссөн. Үүнээс шалтгаалж миний бие явж чадаагүй юм. Энэ жилийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байр хоолны зардал гэж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр хувиасаа 12 сая төгрөг баг тамирчиддаа өгсөн. Энэ дашрамд баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх.
Д.Сумьяабазар ерөнхийлөгчийг баг тамирчиддаа тусладаггүй гэх мэдээлэл ч гарсан?
Тийм зүйл огт байхгүй. Миний хувьд Уул уурхайн яамнаас бараг салддаггүй дээ. Инээв Сумьяа аваргаасаа мөнгө авах гээд л очиж байгаа нь тэр. Өнөөдрийг хүртэл надад нэг ч удаа боломжгүй гэх үг хэлж байгаагүйд баярладаг юм. Азийн аварга шалгаруулах тэмцээнд охид минь явах болоход дэд ерөнхийлөгч(Дүүнэй) Гансүх хувиасаа 7сая гаруй мянган төгрөг өгч байлаа. Гадуур яриад байгаа зардал мөнгөнд тусалж дэмждэггүй зүйл огт байхгүй. Дагвадорж аварга ч ерөнхийлөгчөөр ажилладаг байхдаа их тусалдаг байсан. Монголын чөлөөт бөхийн холбоо аль чадахаараа тусалж ажилладаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах охид багшийнхаа бургуугаас болж билетээ хоцроож дамжиж явсан
Монголын чөлөөт бөхийн холбоо зөвхөн надад бус олон тамирчин дасгалжуулагчдад яг адил тусалж л яваа.
Өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх тамирчдаа хувцасаар хангах бэлтгэл сургуулилт гээд удирдсан холбоо учир байнга л тусалдаг. 2016 онд бүр хүнд нөхцөлд орж л явлаа. Грекд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа өрсөлдөх гээд оччихсон байсан. Бас л байр, хоолны мөнгө асуудалтай. Гэтэл тэмцээн зохион байгуулагч талаас 5 хоногийн байр хоолны мөнгөө гэж сандаргаад(Инээв) энэ асуудалд ч нарийн бичгийн дарга Батбаяр маань мөн л хувиасаа бүх тамирчдын хураамж байр хоолны мөнгө гээд 10 гаруй сая төгрөг шилжүүлж өгч шийдсэн Энэ мэт олон асуудал тэмцээн болгонд л үүсдэг.
Насанд хүрэгчдийн шигшээ баг биш л бол тамирчид тэмцээн уралдаанд оролцоход зардал мөнгө хэцүү байдаг?
Тиймээ. Нэг үеэ бодоход энэ спортыг дэмжигч спонсорууд их болж. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөр үе гээд ихэнх тамирчид зардалаа дааж тэмцээндээ өрсөлддөг. Яг шигшээ багийн бүрэлдэхүүнд байгаа тамирчдын зардалыг шийдэх асуудал бол байдаг л байх. Үүнд улсын нэгдсэн бодлого маш чухал. Насанд хүрэгчид, улсын шигшээ багийн тамирчид ч зарим тохиолдолд зардал мөнгөө хувиасаа гаргаж тэмцээнд оролцдог. Б.Номинд асар их нөөц боломж бий
Таны шавь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номингийн амжилт жаахан зогсчихлоо. Бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ?
Номин маань дэлхийн тамирчин. Түүнд асар их нөөц бололцоо бий. Би бодохдоо Пүрэвбаатар багш минь урд хөршид ажиллаж, амьдарч байгаа. Номинд маань хэлж туслах хүн цөөдөөд байна уу гэж хараад байгаа. Миний шавьд асар их нөөц боломж байгаа. Өөрийгөө жаахан дайчлаад өгвөл олимп, дэлхийгээс медаль авах бүрэн боломж бий.
Эсэргээрээ таны шавь Т.Түвшитулгын бэлтгэл ойрын жилүүдэд жигд сайн байгаа?
Бооёо маань маш их хичээж байна. Өөрт байгаа бүхий л хүч нөөц бололцоог амжилтын төлөө зориулж хөдөлмөрлөж байна. Зорьсондоо хүрэх байх.
Нурсултны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлхэд цөөн хоног үлджээ. Та хэр итгэл тээж байна?
Миний бие бас л Монголын чөлөөт бөхийн холбооны нэгэн өмч шүү дээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадмаас медаль авбал чөлөөт бөхийн спортыг сонирхогч хүүхдүүд ихэснэ. Энэ нь манай спорт хөгжиж байгаан шинж. Ер нь Монголын чөлөөт бөхийн зүтгэлтнүүд маань хоорондоо эвтэй байвал чөлөөт бөхийн спорт яах аргагүй Монголын №1 спорт гэдэгтэй хэнч маргахгүй. Бид эвтэй байж л дэлхийд тэргүүлнэ.
Монголын спортын сэтгүүлчдын төлөөлөл таныг дараагийн олимпийн циклийн эмэгтэй шигшээ багийн гол цөм гэж хардаг?
Баярлалаа. Сүүлийн жилүүдэд дан эмэгтэй хүүхдүүдтэй ажилласан байна. Эрэгтэйгээс эмэгтэй тамирчид илүү амар санагдаж эхэлсэн.
Хэрэв та шигшээ багт ажиллавал хамтрагч чинь хэн байвал зүгээр вэ?
Бүдүүн Дандар минь байвал. (Инээв) Гэхдээ цаадах чинь эрэгтэй шигшээ багт тохиромжтой санагддаг. Миний нэг бодол байдаг юм. Дандараа хүнд жинд ажиллуулж Пүрэвбаатар ах шигшээ багийн хөнгөн жинд ажиллавал зүгээр санагддаг. Мөн манай Баянхонгорын Мөнхдуулдах, Батдархан нарын залуу үеийн төлөөлөл байна. Алт, мөнгөн үеийн төлөөллөөс зөвлөгөөтэй залуу үе ажиллах өдөр ирэх байх аа. Одоо шигшээ багт Батзориг, Ууганбаяр нарын залуус ажиллаж байна. Энэ тун зөв хэрэг.
Чөлөөт бөхийн спортод нэгэн сайхан үйл явдал боллоо. Риогийн олимпийн наадмаар ажиллах эрхээ хасуулсан гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дэвжээнд гарах эрх нээгдлээ?
Маш их баяртай байна. Бид боддог юм. Манай Цогоо ах үнэхээр агуу тэвчээртэй хүн юм. Дэлхийн шилдэг бөх байсан. Мөн шилдэг дасгалжуулагч. Амьдралаа энэ спортод зориулчихаад дэвжээнээ гарахгүй байна гэдэг хамгийн том шийтгэл юм л даа. Тэр хүн тэвчиж чадсан. Монголын чөлөөт бөхийг Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяргүйгээр төсөөлхөд бэрх.
Таныг “Чимээгүй гавьяат” гэдэг. Холбоо таныг нэг ч удаа гавьяатад тодорхойлж байгаагүй юм уу?
Би гавьяа шагнал нэг их боддоггүй юм. Монголын чөлөөт бөхийн холбоо гавьяатад тодорхойлсон шүү. Алга л байна. (Инээв) Нэг зүйл бодож үлгэрлэж явдаг. Манай Т.Сүхбаатар Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр гээд ах нар минь байна. Үнэхээр бүх зүйлийг 00 эхэлж өнөөдрийг хүрсэн. Одоо эргээд хархад шавь нар нь нэгээр биш олноор гавьяат болж тив, дэлхийд танигдчихсан. Би энэ хүмүүсийн хажууд дөнгөж эхлээд явж байгаа залуу үеийн төлөөлөл. Ах нараасаа их ч олон зүйл сурч явна даа.