ЭНЭ ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧААР ЛИВЕРПҮҮЛИЙН КЛОПП БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨРСӨВ

2019-08-26  

Тун удахгүй, ердөө л гурван долоо хоногийн дараа Оны Шилдэг дасгалжуулагчийг "Франц- футбол" зарлах болно. Английн аварга Манчестер Ситигийн Гвардиолла, Аваргуудын Лигийн аман хүзүү Тоттенхэмийн Поччеттино, Голландын аварга Аяксын Ван Тэг Хааг, Аваргуудын Лигийн аварга Ливерпүүлийн Клопп нарын 10 дасгалжуулагч энэ титмийн төлөө өрсөлдөж буй. Мөн Бүх Африк үндэстний цомын аваргад түрүүлсэн Алжирын багийн дасгалжуулагч Жамел Белмади дэвшсэн нь африк тивийн анхны дасгалжуулагч болж түүхэнд тэмдэглэгдэв. Эд дундаас Юрген Клоппийн гол өрсөлдөгч нь мэдээж Английн Премьер Лигт Манчестер Сити багийг хоёр улирал дараалуулан түрүүлүүлсэн Пеп Гвардиолла гэж шинжээчид дүгнэж байна. Тиймээс энэхүү алдарт хоёр дасгалжуулагчийн өнгөрсөн улирлын амжилтыг харьцуулъя. Гвардиолла өнгөрсөн улиралд Английн Премьер Лигийн цом, Английн Лигийн цомын аваргын цомыг өргөсөн ч, хамгийн гол тэмцээн болох Аваргуудын Лигийн шигшээ наймын тоглолтонд Тоттенхэмд хожигдож хасагдсан. Гагцхүү Премьер Лигт дараалан түрүүлсэн нь Манчестер Сити багийн амжилтыг тодотгож байна. Тэгвэл Ливерпүүл Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болох Аваргуудын Лигт түрүүлсэн. Улмаар Супер цомын аваргад түрүүлж Европын цомоо хослуулсан. Хэдийгээр Английн Премьер Лигт түрүүлж чадаагүй ч, 2017 онд гуравт, 2018 онд хоёрдугаар байранд орсон. Өнгөрсөн улиралд 97 оноо авснаар Ливерпүүл багийн Премьер Лигт авсан хамгийн дээд онооны амжилтыг тогтоож чадсан. Ердөө ганцхан оноогоор Манчестер Ситигийн ард хоцорсон. Өнөөдрийн байдлаар Премьер Лигт гурав тоглож гурав хожин Премьер Лигийг итгэл төгс хошуучилж байна. Энэ бүх үзүүлэлт нь Юрген Клоппыг оны шилдэг дасгалжуулагч болно гэдгийг илтгэх үзүүлэлтүүд мөн болно гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд санал нэгдэж байна.

 

ЦЭБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?