Ливерпүүл яах аргагүй Европын том, хүчирхэг багийн нэг болсныг зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Бид хичээсэн, бүх хүчээ шавхсан. Хамгаалалт, довтолгооны аль алинд нь. Ливерпүүлийн довтолгоо ч тасраагүй. Нэгдүгээр үеийн төгсгөлийн 40 дэх минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг алдсанаар багийн маань хаалт сэтэрсэн. Тэр үе хүртэл хаалгач маань тун найдвартай хамгаалж байсан. Харин хоёрдугаар үеийн эхний 3 дахь минутад шүүгч манай хаалга руу торгуулийн цохилт заасан нь дэндүү шударга бус шийдвэр. Цамцаа татуулсан Салах ч гомдол гаргаагүй байхад л шүүгч 11 метрийн торгуулийн цохилтыг өгсөн. Салах энэ цохилтыг алдаагүй. Энэ гоол манай багийн довтолгооны эрч хүчийг няцаахад нөлөөлсөн. Гэвч бид сөхрөөгүй. Пепе, Аубамянг нар тоглолтыг тэнцүүлэх хэд хэдэн гоолын боломжийг алдсан. Бид довтолгоондоо хэт хүчээ хаях зуур Салах хувь тоглолт хийн, 16 метрийн дотогш оронгуутаа хаалгачийн зүүн талаар, доогуур цохиж тоглолтын харьцааг 3:0 болгосноор асуудал бүрэн шийдэгдсэн. 85 дахь минутад бид гоолдсон. Энэ гоол тоглолтын хувь заяаг эргүүлэхэд дэндүү оройтсон байлаа. Дүгнэж хэлэхэд, бид хожигдсон ч, итгэл найдвар төрүүлсэн хэд хэдэн үзэгдэл байсныг тэмдэглэж үлдсэн. Талбай дээрээ Ливерпүүлтэй эргэн учрахад үзүүлж, харуулах зүйл бас үлдсэн.
ЦЭБА