Буянт-Ухаа” спортын ордонд олимпийн сонгон шалгаруулах “The first “Last-Chance”, “Эхний Сүүлчийн боломж” тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ. Энэхүү тэмцээнд таван тивийн 80 орны 600 гаруй бөхчүүд хүрэлцэн ирээд байна.
Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, Гавъяат тамирчин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. Тус тэмцээнээс сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгох юм.
А.САЯН