ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2019-09-02  

Ширээний теннисний Ази тивийн залуучууд өсвөрийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Ази тивийн ширээний теннисний аварга шалгаруулах 25 дахь удаагийн уг тэмцээнийг манай улс анх удаагаа зохион байгуулж байна. Монгол улсад ширээний теннисний спорт үүсч хөгжсөний 60 жилийн ой мөн энэ жил давхцаж байгаа нь илүү онцлогтой байгаа юм. Ази тивд дэлхийн 40 гаруй улс оршдог. Дээрх улс орнуудаас ширээний теннисний спортоор тивдээ амжилт гаргасан улсын баг тамирчид энэ тэмцээнд оролцох эрх авдаг. Энэ жилийн хувьд 18 улс орны 300 гаруй тамирчид ирсэн. Дэлхийд ширээний теннисний спортоор ази тивийн улс орнууд эхний 10 эрэмбэлэгддэг. Хятад, Япон. Солонгос, Филиппин зэрэг улсууд тус спортоор тэргүүлдэг байна. Тэмцээн энэ сарын 2-7ныг хүртэл 5 хоног үргэлжлэх юм. Тэмцээнийг юнивишн74, ддиш54, скаймедиа54 сувгаар ТВ24 телевиз, Control TV онлайн телевиз тус тус шууд дамжуулан хүргэж байна.  

Спорт сонирхогч, ширээний теннисний спортыг сонирхон үздэг та бүхэн Буянт Ухаа спорт цогцолборт очиж Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?