ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭЭН 3 ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-09-04  

Ширээний теннисний Ази тивийн залуучууд, өсвөрийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 

Ази тивийн ширээний теннисний аварга шалгаруулах 25 дахь удаагийн уг тэмцээнийг манай улс анх удаагаа зохион байгуулж байна. Монгол улсад ширээний теннисний спорт үүсч хөгжсөний 60 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа нь илүү онцлогтой байгаа юм. Энэ жилийн хувьд 16 улс орны 200 гаруй тамирчид ирсэн бөгөөд Монгол улсаас 23 баг тамирчид оролцож байна.

Дашрамд сонирхуулахад уг тэмцээнд нийт 40 гаруй шүүгчид ажиллаж байгаагаас Монгол улсаас ОУ-н 6, Улсын 12 буюу нийт 18 шүүгч ажиллаж байна.

Харин олон улсын бусад шүүгчдийн хувьд Хятад 3, Хонг Конг 3, Энэтхэг 1, Иран 2, Япон 2, Солонгос 3 Макао 1 Филиппин, Сингапур, Шриланка, Тайвань 1 тус тус байгаа юм.  

Тэмцээн энэ сарын 2-7ныг хүртэл 5 хоног үргэлжлэх юм. Тэмцээнийг юнивишн74, ддиш54, скаймедиа54 сувгаар ТВ24 телевиз, Control TV онлайн телевиз тус тус шууд дамжуулан хүргэж байна.  

Өнөөдөр өсвөр залуучуудын эрэгтэй эмэгтэй багийн финалын тоглолтууд явагдаж байгаа бөгөөд ширээний теннисний спортыг сонирхон үздэг та бүхэн Буянт Ухаа спорт цогцолборт очиж Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.

 
 
О.Гоо-Оюун
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?