Европын 16 орон дамнан тоглож, Английн Лондон хотноо финалдах "Евро-2020" ЕАШТ-ий хэсгийн ээлжит тоглолт энэ өдрүүдэд өндөрлөлөө. Өнгөрсөн ДАШТ-ийг анх удаа өнжсөн Италийн баг "Ж" хэсгийг 6 хожлоор тасархай тэргүүлж байна.


Тэд сүүлийн тойрогт Финляндын багийг талбай дээр нь буулган авснаар 18 оноо авч, Евро-2020 ЕАШТ-д оролцох эрхээ үндсэндээ хангалаа.
2016 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Бельгийн залуу баг амжилт нь тохиолдол биш байсан гэдгийг батлахыг зорьж байна.
Тэд 6 тоглож, 6 хожив.
Тэд сүүлийн тойрогт Шотландын муугүй багийг талбай дээр нь 4:0-ээр бут ниргэлээ.
Энэ хэсгээс Бельгийг дагаж хоёроор гарах багийн тоонд Оросын шигшээ багтаж байна.
Казахстаны багийг талбай дээрээ сүүлийн минутанд гоолдож, маш чухал 3 оноог халаасалснаар гол өрсөлдөгчөөсөө оноогоор тасарч чадсан. Энэ зайгаа барьж чадвал Оросууд ЕАШТ-д оролцох эрхээ халаасална.
Хэсгээ тэргүүлж буй Франц, Испани, Герман шалгарах нь тодорхой болж байна.
Германы хувьд хэсгийн гол өрсөлдөгч Хойд Ирландын багийг талбай дээр нь буулган авснаар оноогоо тэнцүүлж чадсан.
Энэ хэсэгт хоёроор хэн гарах вэ? гэдэг асуудал Хойд Ирланд- Голландын багийн тоглолтоор шийдэгдэнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна