Литвийн багийн хаалганд 4 гоол оруулснаар Роналдо харих болоогүй гэдгээ харуулж, багтаа маш чухал 3 оноог авчирлаа. Энэ хожлын ачаар Португалийн баг хэсэгтээ хоёрт бичигдэж эхлэв. Харин Английн багийн хувьд Косовогийн багийг 5:3-аар талбай дээрээ буулган авч, хэр хүчирхэг байгаагаа дахин харууллаа. Тэд эхний хагаст 5 гоол оруулж, тоглолтын хувь заяа нэгдүгээр хагаст шийдвэрлэсэн. "А" хэсгээс Английн баг ЕАШТ-д оролцох эрхийн үнэмлэхээ үндсэндээ халаасласан. Харин Португалийн багийн хувьд тэмцэл яагаа ч үгүй.
Э.ОТГОО